Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УИХ-ын дарга Япон улсын элчин сайдыг хүлээн авч уулзав


УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр “Япон Улсыг бидэнд элгэмсэг дотно ханддаг, байнга тусалж дэмжсээр ирсэн сайн түншээ гэж монголчууд үздэг. Гадаад харилцааны өргөн баялаг туршлагатай Ноён Элчин сайд Таныг Монголд ажиллах хугацаанд Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин гүнзгийрч, их амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улсын ардчилал шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглээд, Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаах ухааны их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, 1000 инженер бэлтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдав. Түүнчлэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн шугамаар Монголын нийгмийн олон салбарт маш үр дүнтэй бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажлууд хийгдсэнийг онцоллоо.

Ноён Масато Такаока УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд “Монгол Улсад ирснээс хойш ердөө долоо хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих боломж олдсон. Энэ бүхнийг би Монголын төр засаг, ард түмний Япон Улс, япончуудад үзүүлж буй гүн хүндэтгэл, итгэл гэж хүлээн авч байна. Та 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны гадаад айлчлалаа Японоос эхэлж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд Ж.Коизүмитай уулзах үеэрээ Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын асуудлыг анх хөндөн тавьж байсан нь одоо нэгэнт ажил хэрэг болж байна. Тус нисэх буудал Япон, Монголын сайн харилцааны бэлгэ тэмдэг болох болно” гэж онцлоод нисэх буудлын менежементийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг УИХ-ын даргаас хүслээ.

Ноён Масато Такаока 2016 оны зургадугаар сараас Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэмдэглээд энэ нь хоёр орны хоорондох гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд М.Такаока нар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ оны хоёрдугаар сард УИХ-ын даргын Япон Улсад хийх айлчлалын асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга М.Энхболд “Айлчлах нэг хэрэг. Үр дүн хамгийн чухал. Энэ үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн дараачийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирвол сайн байна. Энэ баримт бичиг манай хоёр орны хамтын ажиллагааны ойрын ирээдүйг тодорхойлох болно” гээд айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэгийн асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Масато Такаока “Баялаг ихтэй, боломж өндөртэй орон бол Монгол. Монгол орон хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Танай улсад тохиогоод буй санхүүгийн хүндрэлийн асуудлыг Японд сайн ойлгож байгаа. Санхүүгийн дэмжлэгийн хувьд ОУВС-тай хийх яриа хэлэлцээ маш чухал. Айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд хичээх болно” гэсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
13 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
21
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.