Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

800 жилийн дотор Монголын ХАРИЛЦАА ХОЛБОО хэрхэн хөгжсөн бэ?

1228 оноос эхтэй харилцаа холбооны үүсэл хөгжил одоо ч үргэлжилсээр байна.


Манай улсад аль эрт цагаас л харилцаа холбоо эрчимтэй үүсч хөгжжээ. 1228 оноос эхтэй харилцаа холбооны үүсэл хөгжил одоо ч үргэлжилсээр байна. Он цаг улирах бүрт хүн төрөлхтний харилцаа холбоонд асар хурдан дэвшил ирж, дэлхийн бөмбөрцгийн хоёр талд байгаа хүмүүс биенийгээ олон гэр бүл болох тохиолдол энгийн үзэгдэл болжээ. Монголд харилцаа холбоо хэрхэн үүссэн тухай он цагийн хэлхээсийг сонирхоно уу. 

1228-1241 он 

Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан морин өртөөг байгуулав.

1898 он

Их Хүрээ буюу нийслэл Улаанбаатар болон Монгол, Оросын хил дээрх Хиагт хотын хооронд телеграфын шугам тавьжээ. Энэхүү телеграфын мэдээг монгол, орос, хятад хэл дээр дамжуулан телеграфын үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй.

1913 он

Их Хүрээнд 25 хэрэглэгчийн багтаамжтай хотын доторх ярианы гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орсон байна.

1920 он

Бээжинтэй холбоо тогтоохын тулд зайгаар ажилладаг нэгэн жижиг радио станц байгуулсан нь Монгол улсад радио холбооны эх суурийг тавьсан юм.

1921 он

Монгол улсын түр засгийн газрын цахилгаан мэдээний “MONTA” агентлаг байгуулагдсан. Энэ үед шуудан, цахилгаан холбооны ерөнхий газар байгуулагдав. 

1924 он

Шуудангийн анхны марк хэвлэгдэн гарсан байна. Сэлэнгэ аймагт 60 цэгийн багтаамж бүхий, мөн Улиастайд 10 цэгийн багтаамж бүхий гар ажиллагаатай станцууд тус тус байгуулагдсан.

1944 он

Монгол Улс Холбооны яамтай болжээ.

1948-1958 он

Бүх аймгийн телефон станцууд болон Улаанбаатар хотын телефон станцыг 2000 шугамын багтаамж бүхий VEF-TSB (3)-2 маркийн хагас автомат станцаар сольсон.

1960 он

Цахилгаан холбооны үйлчилгээний төв барилгыг Улаанбаатар хотод барьсан.

1970 он

Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудын хооронд тэгш хэмт кабель шугам байгуулжээ.

1976 он

Таксофоны үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй. Өргөн зурвасын радио релений шугамыг байгуулж эхлэв.

1979 он

Хот хоорондын хагас автомат телефон станц ашиглалтад орсон.

1986 он

Бүх сум, суурин газруудыг аймгийн төвтэй холбож, харилцах болов.

1991 он

Улаанбаатар, Хонконгийн хооронд улс хоорондын цахилгаан холбооны үйлчилгээ явуулах зорилгоор хиймэл дагуулын газрын станц байгууллаа.

1992 он

Монгол улсын Холбооны Ерөнхий Газрын суурин дээр Монголын Цахилгаан Холбоо Компани байгуулагдав. Хуучин станцуудыг тоон технологийн шинэ станцуудаар солих ажил эхэлсэн ба Улаанбаатар хотын станцууд хооронд шилэн кабелын холбох шугамыг шинээр байгуулсан.

1993 он

"IDD" болон "DDD" үйлчилгээг нэвтрүүлсэн. Электрон шуудангийн үйлчилгээ нэвтрүүлсэн. 

1995 он

Үндэсний баярын өдрүүдээр улс хоорондын ярианд хөнгөлөлттэй тариф нэвтрүүлжээ. Мөн хотын доторх ярианд ч хөнгөлөлтийн систем нэвтрүүлсэн байна. 

1996 он

Картын таксофоны үйлчилгээ нэвтэрсэн. МЦХК нь Ази Номхон Далайн Сансрын Холбооны Зөвлөлд гишүүнээр элссэн.

2002 он

Улаанбаатар хотод утасгүй холбоо (WLL)-ны үйлчилгээ нэвтрүүлжээ. Улс хоорондын ярианы “BONUS” картын үйлчилгээг ч эхлүүлсэн байна. 

2004 он

Хот хоорондын ярианд урьдчилсан төлбөрт шинэ үйлчилгээ “DDD PLU”-ыг нэвтрүүлсэн. 

2006 он

Монгол улсад харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэсэн. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “BONUS-800”, “DDD-800” болон “Алтан багц” нэртэй урьдчилсан төлбөрт ярианы картын үйлчилгээ нэвтрүүлжээ. 

2007 он

Суурин холбооны дараа үеийн “NGN” станцыг Улаанбаатар хотын бүх дүүрэгт суурилуулжээ. Утасгүй холбооны “f-Zone” үйлчилгээг Улаанбаатар хот, 21 аймаг, 34 суманд хүргэсэн. Орос, Хятад, Солонгос, Япон, АНУ болон бусад орон руу гэсэн 6 төрлийн улс хоорондын ярианы карт худалдаанд гаргажээ. 

2008 он

“SMS-broadcasting” үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд бүх үүрэн операторын хэрэглэгчидтэй мессэж солилцдог боллоо. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

2009 оноос хойш

Энэ оноос хойш бүх төрлийн цахилгаан холбооны үйлчилгээ улс орон даяар нээлттэй болсон юм. Монголчууд хүссэн үедээ дэлхийн өнцөг булан бүр лүү холбогддог болсон. Тэр ч байтугай хот хооронд болон улс хооронд үнэгүй ч ярьдаг болжээ. Өнгөрсөн сарын 1-нээс “Юнивишн”-ээс “Шинэчлэлийн давалгаа” эхлүүлсэн билээ. Нийтдээ 6 төрлийн давалгаа байгаа юм.

“Шинэчлэлийн давалгаа №6” буюу “Юнивишн”-ийн гурвалсан үйлчилгээний хэрэглэгчид суурин утсаараа “Юнивишн”-ийн суурин утас руу болон хөдөө орон нутаг, гэр хороололд оршин суудаг “Гэр” интернэтийн хэрэглэгчид хоорондоо ХЯЗГААРГҮЙ ҮНЭГҮЙ ярих эрхтэй. Мөн гадаад улс оронд амьдардаг “IP77” үйлчилгээний хэрэглэгчид рүү утсаа халтал хэдэн ч цагаар үнэгүй ярих боломж нээгдсэн шүү.

Эх сурвалж: Монголын Цахилгаан Холбоо

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.