Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хөрөнгө оруулагчид Монголыг эргэн харах цаг болжээ

Дуулиан тарьсан Эрдэнэтийн асуудал болон МАК төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-той хамтарч байгаа нь Монголын уул уурхайд өөрчлөлт ирж буйн дохио гэж “Financial times”-д бичжээ.


Өнгөрсөн саруудад дуулиан тарьсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлал болон хувийн хэвшлийн “Монголын алт” компани төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-той хамтарч байгаа нь  Монголын уул уурхайн салбарт өөрчлөлт ирж буйн дохио гэж “Financial times”-д бичжээ. Хөрөнгө оруулагчид Монголыг эргэн харах цаг болж байгаа тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Түүхий эдийн үнэ өсөж буй энэ цагт хөрөнгө оруулагчид Монголыг эргэн харвал засаглалын загвар болон байгаль орчинд ээлтэй өмчлөх гэрээг төрийн өмчит компани хувийн хэвшилтэй нийлж байгаагаас харж болно. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компани хувийн төслөө хэрэгжүүлж эхлээд байна. 

Уул уурхайн төслүүдийн эхний үе шатанд тохиолддог тодорхой бус байдлыг бууруулж чадахгүй байгаа ч Монголын уул уурхайн салбарын урт хугацааны хөрөнгө оруулалтад үзүүлдэг улс төр болон засаглалын эрсдэлийг бууруулж байна. Өнгөрсөн 2016 онд тус улсын эдийн засаг доройтсон ч түүхий эдийн үнэ сэргэсэн. Монголын экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ өнгөрсөн онд өсжээ. Энэ нь тус улсын эдийн засгийн хэтийн төлөв байдалд чухал нөлөө үзүүлж байна. Ялангуяа  ОУВС-гийн 5.5 тэрбум ам.долларын хөтөлбөрт хамрагдахаар болсон нь Монголын Засгийн газрын баталгаатай бондыг дефолт болох эрсдэлээс аварсан юм. 

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанитай холбоотой эерэг мэдээ хөрөнгө оруулагчдын дунд түгж байгаа нь(Erdene resources болон Kincora Copper) тус улсын гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэж магадгүй гэсэн дохиог өгч байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос юу хүлээж байгаа болон монголчууд шинэ нөхцөл байдлаас яаж ашиг хүртэх бол гэдэг нь асуулт болж байна. 

Монголын засаглалтай холбоотой хоёр ч сэдвийг яг одоо ид хэлэлцэж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард Монголын парламентын сонгууль болохын өмнөх өдөр ОХУ-тай хамтран эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын талд хувьчлах шийдвэр гаргасан. Гэхдээ хувьчлалын энэ наймааг Монголын парламент энэ оны хоёрдугаар сард хүчингүй гэж үзсэн ч одоог хүртэл шийдэл олоогүй байна. Энэ шийдвэр одоог хүртэл үндсэрхэг үзэлтэй шийдэл үү, үгүй юү эсвэл өөр хувийн хэвшлийн байгууллагад зарах эсэх нь тодорхойгүй байна. Урт хугацаанд зэс олборлосон тус уурхайн 51 хувийг төр эзэмшдэг. Харин үлдсэн хувийг нь Оросын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа нь өөр нэг жишээ болж байна. Ирэх зургаадугаар сард болох товтой Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ асуудал цэгцэрч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм.  

Монголд өрнөж буй хоёр дахь сонирхолтой жишээ нь өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани хувийн хэвшлийн “Монголын алт” компанитай хамтарч, уул уурхайн хайгуулын ажил хийх болсноо мэдэгдсэн. Төрийн болон хувийн хэвшлийн компани хамтарч ажиллаж байгаа энэ алхам төрийн өмчит “Эрдэнэс Монгол” бизнесийн сонирхол руу шилжиж байгааг харуулж байна. 

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарын  бодлого нь эдийн засгийн орчинг тогтворжуулж, монголчуудад үр өгөөжөө өгч чадаагүй. Оюутолгой зэс, алтны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд “Рио тинто”компани хяналтын багцийг нь эзэмшдэг “Turquoise hill resources”-тэй байгуулсан. Энэ гэрээг ирээдүйд байгуулах олон гэрээний эх загвар болно гэж монголчууд хүлээж байсан. Гэхдээ гэрээг сайн болсон гэдэгт тэд эргэлздэг юм. Тиймээс энэ гэрээний загварыг ашиглалгүй, өөр загвар ашиглаж үзэхээр зүтгэж байна. 

Монголын томоохон нүүрсний орд болох Тавантолгой ч өөрийн төслийн загвартай болжээ. Дээр дурдсан гэрээний загварууд монголчууд болон хөрөнгө оруулагчдад давуу болон сул талаа харуулж байгаа.  Их хэмжээний урьдчилсан хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхээр болвол Монголын Засгийн газар “Оюу толгой” компанийн 34 хувийг эзэмшиж байгаатай ижил алхам хийхгүй байх. Учир нь Засгийн газрын санхүүжилтийн өрийг нэмэгдүүлэх магадлалтай юм. Харин үүний оронд уурхайн олборлолтоос үр шим хүртээд, Засгийн газар татвар хураамжаа авах загвар нь өмнөхөөсөө илүү ашигтай, чөлөөтэй ажиллах боломжтой байж мэдэх юм. 

Өмнө нь Тавантолгой төслийг булаан эзлэх амжилтгүй оролдлого хийж байсан. Олон нийтийн зүгээс гацаанд орчихсон байгаа Тавантолгойн тохиролцоог ил тод болгохыг шаардах нь ихсээд байгаа юм. Олон улсын туршлагаас харахад, хөрөнгө эзэмших гэрээний зарим загварыг ашиглаж уул уурхайн төслийн олборлолтыг хяналтандаа авч, зохих түвшинд татвар авах, түрээслүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм. Гэхдээ татварын зохих түвшин гэдэг нь Монголд одоо болтол тодорхойгүй байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
30
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.