Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэрвээ та амжилттай байхыг хүсвэл энэ 13 үйлдлийг яг одоо ЗОГСОО

Зөвхөн ойрын хугацааны зорилго гаргахаа боль


1.Эрүүл бус амьдралын хэвшлээ зогсоо

Та өөрийгөө өөрчлөхийг хүсвэл зөв хооллож, идэвхтэй хөдлө.

2.Зөвхөн ойрын хугацааны зорилго гаргахаа боль

Амжилтанд хүрсэн ихэнх хүн өөртөө том, урт хугацааны зорилго тавь гэж зөвлөдөг. Эдгээр зорилгоо алхам алхмаар биелүүлсний дараа эргээд харахад ойрын зорилгууд тань биелсэн байх болно.

3.Өөрийгөө дутуу үнэлэхээ боль

Та хэзээ ч оролдож үзээгүй байж өөрийгөө голж болохгүй. Өөрийнхөө санаа бодлыг сонсож, өөртөө итгэлтэй бай. Доторх айдастаа бүү авт. 

4.Шалтаг тоочдогоо боль

Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсвэл өмнөх алдаанаасаа суралцаж, дараагийн үйл хэрэгтээ хариуцлагатай хандаж, шалтаг тоочихгүй байх хэрэгтэй. Таны ирээдүйд нөлөөлөхүйц чухал шийдвэрүүд шалтаг тоочих, шантрах зэрэг хандлагуудаас болж, өөр хэн нэгний амжилт болон хувирах боломжтой. 

5.Нэгэн хэвийн байдлаа зогсоо

Өнөөдөр таны хэн байх тийм ч чухал биш, харин маргааш таны хэн болох вэ гэдэг л чухал. Тиймээс шинэ ур чадвар, шинэ мэдлэг боловсрол олох зэрэгтээ өдөр тутам тодорхой цагийг зарцуулж бага багаар зогсолтгүй суралц. 

6.Ид шидийг хүлээхээ боль

Шидтэн ганц дохиод л таныг амжилтанд хүргээсэй гэж хүсэж л байсан биз дээ. Өдөр бүр зорилгынхоо нэг хувьд л анхаарлаа төвлөрүүлэн ажиллах юм бол та амжилтанд хүрч чадна. Зөвхөн өөртөө л итгэ. Та бол өөрөө өөрийнхөө шидтэн. 

7.Төгс байх гэж хичээхээ боль

Хэрвээ таны төгс гэж бодсон зүйлсийг хүмүүс ойлгохгүй байвал сэтгэлээр унаж, урам хугарч болзошгүй. Бүх зүйлийг төгс хийнэ гэж байхгүй. Хүн бүхэн алдаа гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. 

8.Олон ажил зэрэг хийдгээ зогсоо

Амжилтанд хүрсэн хүмүүс нэг зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажилдаг. Хэрвээ та олон зүйлсийг нэгэн зэрэг хийхийг эрмэлздэг бол одооноос болих хэрэгтэй. Хоёр туулайны хойноос гүйвэл хоосон хоцорно гэдэг үг мэднэ биз дээ.

9.Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээхээ боль

Таны хяналт удирдлаган дор бүх зүйл байх боломжгүй гэдгийг санаарай. Зөвхөн өөрийнхөө зан ааш, хандлагатаа л хяналт тавих хэрэгтэй

10.Бүх зүйлд “Тийм” гэж хэлэхээ боль

Таны гэр бүл, найз нөхөд гээд хэн ч байсан шаардлагатай үед “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Тэдний өмнөөс өөрийнхөө ажлыг бүү хойш тавь. Эдгээр хүмүүс танд гомдож магадгүй ч амжилтанд хүрсний дараа таныг ойлгох болно.

11.Хортой хүмүүстэй холбогдохоо боль

Таны эргэн тойронд янз бүрийн хандлагатай хүмүүс байгаа. Амжилтанд саад хийх, таныг хойш нь татдаг хүмүүсээс аль болох хол бай. Адилхан зорилготой, амжилтанд хүрэхийг хүссэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 

12.Дургүй зүйлээ хийдгээ боль

Хэрвээ та хийж байгаа ажилдаа дургүй эсвэл сэтгэл хангалуун бус байдаг бол яагаад больж болохгүй гэж. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Та өөрийнхөө хийхийг хүсдэг дуртай зүйлээ хийвэл илүү хурдан амжилтанд хүрэх боломжтой. 

13.Дэлгэцийн донтолтыг яг одоо зогсоо

Өнөөгийн нийгмийн өвчин бол дэлгэцэнд донтох. Хэрвээ та өөрт хэрэгцээтэй мэдээллээ олж авахаас өөрөөр дэлгэцийн ард олон цагийг өнгөрөөж байгаа бол болих хэрэгтэй. Энэ нь таны алт шиг цагнаас хумаслаад зогсохгүй, эрүүл мэндэд тань сөрөг нөлөөтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
10
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.