Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд анх удаа “Нэг товчны” зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ

“Анд Системс” компани “LendMN” үйлчилгээг анхлан нэвтрүүлж байна.


Олон улсын зах зээлд гарсан санхүүгийн технологийн судалгаа хөгжүүлэлтийн “Анд Системс” компани өнөөдөр Монгол улсад “LendMN” санхүүгийн үйлчилгээг зах зээлд албан ёсоор нэвтрүүллээ.

“LendMN” нь бизнест өрсөлдөөний шинэ талбарыг бий болгож буй хиймэл оюун ухааны програмчлал болон санхүүгийн технологийн дэд бүтцийг ашиглан “нэг товчны” зээлийн үйлчилгээг гар утасны аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Ингэснээр тогтмол орлоготой хэдий ч  уламжлалт барьцаат зээлийн үйлчилгээнд ойр биш, өдөр тутмын хэрэглээндээ ашиглах богино хугацааны зээл авах шинэ арга хэрэгслийг эрэлхийлж байгаа иргэд 50 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээлийг хормын дотор дансандаа шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.

Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх “Fintech” технологийн “LendMN” санхүүгийн шийдлийг Монголдоо тэргүүлэх зэрэглэлд орох IT инженер, математикч, үүрэн холбоо, санхүүгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, хамт олон гурван жилийн хугацаанд бүтээжээ.

“LendMN”-ий тэргүүн ээлжийн бүтээгдэхүүн болох гар утасны аппликейшныг 2016 оны 11 дүгээр сард туршилтаар нэвтрүүлсэнээс хойш 3000 гаруй хэрэглэгч зээлийн үйлчилгээ авчээ. 

Түүнчлэн, Монгол залуусын дэлхийд өрсөлдөхүйц гоц оюун ухаан, мэдлэг туршлагыг шингээсэн “LendMN” үйлчилгээг анхлан нэвтрүүлж буй “Анд Системс” компани нь гарааны шатандаа  олон улсаас амжилттай санхүүжилт босгосон нь гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарал татах үндэс болж байна.

“LendMN” банк бус санхүүгийн байгууллага нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд, Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлийн эх үүсвэр, санхүүгийн чадамжаа тэлэх үүднээс олон улсын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтарч ажиллахаар зэхжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7707-0101 дугаарт холбогдож, лавлаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
2
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
3
2024.04.04
"iPhone" хэрэглэгчдэд санал болгох сонирхолтой, күүл 8 аппликейшн
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
44
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.