Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Ал гэвэл чинь алъя, үх гэвэл чинь үхье. Эрдоан, Эрдоан, Эрдоан"


Туркийн Ерөнхийлөгч Эрдоаныг дэмжигчид ням гарагийн үдэш гудамж талбайгаар ялалтын уухай хадааж байх зуур улс орных нь үлдсэн тал хувь ардчилсан эрх чөлөөгөө алдсандаа гашуудан сууж байлаа. 

Төрийн мэдлийн "Anadolu" агентлагийн мэдээлснээр Эрдоаны "Yes" кампанит ажлыг туркчүүд 51.4 хувиар дэмжжээ. Тэд санал хураалтын урьдчилсан дүн гарав уу, үгүй юу цугларч, Эрдоаны нэрийг тодоос тод дуудан бөмбөр нүдэж, бүрээ үлээж, ялалтын дуу эгшиглүүлж байв. "Үр дүнд хэн ч сэтгэл дундуур байх ёсгүй" хэмээн Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдрырым цугласан олонд хандаж хэлэв. Ингэж хэлэхүйд дэмжигсэд алга нижигнүүлэн ташиж, "Evet" (Yes) дууг дахин дахин дуулна. 

Эсэргүүцэгчид Сонгуулийн хорооны эсрэг жагсаж байсан ч ялалтын цуглааны уур амьсгал саарсангүй, дэмжигчид нь Эрдоаны националист, консерватив үзлийн илэрхийлэл болсон мэдэгдлүүдийг нь уухайлан давтана. Өнгөрсөн долоодугаар сард төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойш тэрбээр хатуу гараар сөргөлдөгчдөө "нухчсан". Энэ хугацаанд 100 мянган хүнийг саатуулж, 50 мянга орчмыг нь баривчилжээ.   

Тун удалгүй Ерөнхийлөгч Эрдоан хэвлэлийн хурал зарлав. "Сайны дохио.Өнөөдрийн үр дүн манай эх орны шинэ эхлэлийн шанг татлаа" хэмээн бахдам хэлэв. 

Шинэ эхлэл хэмээсний гол нь Үндсэн хуулийн  өөрчлөлт юм. Туркчүүдийн 51.4 хувь нь үндсэн хуулийн өөрчлөлтөд "Тийм" гэж хэлснээр парламентын эрх мэдэл хумигдаж, үүний оронд Ерөнхийлөгч Эрдоаны эрх мэдэл зэгсэн нэмэгдэж байгаа юм. Тэр Ерөнхийлөгчийн албандаа 2029 оныг хүртэл үлдэхээр болсон төдийгүй Засгийн газраа бүрдүүлэх, төсвөө батлах, шүүгчдийг томилох зэрэг эрх мэдлийг өөрийн болгож байгаа учраас баярлахгүй гээд ч яах билээ. 

"Энэ бол дэлхий ертөнцөд "Амаа тат" хэмээн туркчүүдын хэлж буй үг гэж ойлгоорой. Бидний улс улам хүчирхэгжиж байна. Америкчууд үүнийг харах ёстой. Бид бол дуу хоолой, бид бол сонор, бид бол Ойрхи Дорнодын гол цөм" хэмээн дэмжигчдийн нэг нь хөөрсөн сэтгэлээ дарж ядан хэлэв. 

Гэвч хүн амынх нь бараг тал хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд үгүй гэсэн билээ. Тэдний төлөөлөл болох 33 настай Эндэр жагсаал болж буй талбайн хажууханд тамхи татан, цай уунгаа бодлогошрон сууна. "Өмнө нь би үзэл бодлоо илэрхийлэхдээ айдаггүй байлаа. Одоо бол юу ч хэлэхээс эмээж байна" гэлээ. Тэр Турк улс нэгэн дарангуйлагчийн гарт шилжиж, ардчилал нь дуусгавар болж буйг өөрийн нүдээр харж буйдаа харамсана. "Сонгуулийн ерөнхий хороо шударга ажилласан гэдэгт би итгэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөд "Үгүй" гэж хэлсэн хүмүүсийн санал олонх боллоо ч түүнийг нь ядах юмгүй "Тийм" болгож эргүүлэх боломж тэдэнд бий шүү дээ" гэв. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
2 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
3 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
15
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.