Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио хотын удирдлагууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцдэгээ танилцуулав

Хотын дарга С.Батболд Токио хотод айлчилж байна.


Хотын дарга С.Батболд Токио хотод айлчлах үеэрээ тус хотын Агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай танилцав. Хүрээлэн буй орчны судалгааны төвийн захирал Накамура Тохик удаан хугацаанд агаарын бохирдолтой тэмцэж ирснээ эхлээд дуулгалаа. Агаарын бохирдлын эсрэг Токио хот ямар арга хэмжээ авдаг талаар хотын захиргааны Хүрээлэн буй орчны хэлтсийн дарга Такеаки Орихара танилцуулав. 

Түүний хэлснээр утаа, агаарын бохирдлоосоо салахын тулд эхлээд аж үйлдвэр, станцаас гарч буй утааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ. Токио хотыг эрчим хүчээр хангадаг “TEPCO” цахилгаан станцтай хотын захиргаанаас гэрээ байгуулсан байна. Эрчим хүч гаргахдаа нэн бага хүхрийн агууламжтай газрын тос ашиглах гэрээ байгуулжээ.  Газрын тосон дахь хүхрийн агууламжийг тогтоох тогтоол гаргаж, 2003 онд дизель хөдөлгүүртэй автомашинуудыг зохицуулах дүрэм журам гаргажээ. Өнөөдрийн байдлаар Токио хотод энгийн орчны агаарын бохирдлыг хэмжих төв 47, Зам дагуух агаарын бохирдлыг хэмжих цэг 35 бий. Үүнээс гадна өндөрлөг газар, ой доторх агаарын чанарыг хэмжиж харьцуулсан судалгаа хийдэг байна.

2003 оноос дизель машинд хязгаарлалт тавьснаас хойш агаарын бохирдол байнга буурч ирсэн гэнэ. Агаар дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ 10 жилийн хугацаанд 50 хувь буурсныг хотын дарга С.Батболдод танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид автомашинаас ялгарч байгаа утаа, хийнд хэмжилт хийдэг лабораторитой мөн танилцсан юм. Токио хотод 2 жилд нэг удаа автомашинуудыг үзлэгт оруулж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийддэг аж.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
13
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.