Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай улс “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуултай боллоо

Монголчуудын интернэт, гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна.


УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар чанартай, шуурхай хүргэх ажлыг эхлүүлж байсан нь биеллээ оллоо.

“МОНГОЛСАТ-1” хиймэл дагуул энэ оны нэгдүгээр сараас тойрог замд ороод байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс Монгол Улс ашиглаж эхэлж байгаа юм. Энэхүү хиймэл дагуулыг ашиглан бид хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын зэрэг олон салбарын маш чухал мэдээллийг хүлээн авахаас гадна интернэт болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, хамгийн чанартай хүртэх боломж бүрдэж байна.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажил маань биеллээ олж, Монгол Улс орчин үеийн хамгийн дэвшилт технологитой “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуултай болж байгаа нь бидний хувьд маш бахархалтай түүхэн үйл явдал юм” гэж тэмдэглэлээ.

Томас Чой “Монголчуудын хиймэл дагуултай болох хүсэл мөрөөдөл 10 гаруй жилийн өмнө эхэлснийг би ойлгосон. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд эрхэм УИХ-ын дарга Та ихээхэн хүчин чармайлт гаргасныг ч мэднэ. Тиймээс Танд талархал илэрхийлж, баяр хүргэе. “МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, 2 дахин хямд хэрэглээгээр хангагдана. Кабелийн телевизийн 100 орчим сувгийг хот, хөдөө хаана ч шууд үзэх боломжтой болно. Хамгийн товчхон хэлэхэд Дэлхийн улс орнуудаас хамгийн хямд, хамгийн чанартай интернэтийг сансрын хиймэл дагуул ашиглан хэрэглэх боломж Монгол Улсад анх удаа тохиож байна” гэж тэрбээр онцоллоо.

“ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт 7 хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани юм байна. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөсөн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
9
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.