Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эрүүл амьдрал энэ 9 энгийн алхмаас эхэлнэ

Жимсний ундааг өөрсдөө хийж байх хэрэгтэй.


Эрүүл зөв хооллолт, дасгал сургуулилт нь амьдралын баталгаа гэдгийг уншигч та цөөнгүй л сонссон байх. Харин хэрхэн, яаж эрүүл амьдрах вэ гэдэг хамгийн чухал. Тэгвэл энэ бүхний эхлэл болсон 9 энгийн алхмыг санал болгож байна.

1. Йогуртнаас татгалзах

Йогурт хэдий эрүүл мэндэд тустай гэж ярьдаг ч маш өндөр чихрийн агууламжтай байдаг. Түүнчлэн өөртөө байгалийн сахар буюу лактозыг агуулдаг ба хүний биед үзүүлэх ашиг тус нь асар бага. Тиймээс эдгээр сахарын  нийлэгжил  хүний биед үрэвсэл болон хавдар үүсгэх магадлалтай учир та өдөрт найман граммаас илүү йогурт уугаад хэрэггүй шүү.

2. Найман минутын дасгал хийх

Та өдөр бүр  найман минутын дасгал хийснээр бүх биеэ бүтэн өдрийн турш идэвхтэй байлгаж, эрч хүчээр дүүрэн байх болно. Унтахаасаа өмнө дасгал хийх нь бидний биед илүү үр дүнтэй байдаг. Мөн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийснээр өөрт хуримтлагдсан уур бухимдлаас салах үр дүнтэй арга юм.

3. Унтахаасаа өмнө хүйтэн шүршүүрт орох

Унтахаасаа өмнө хүйтэн шүршүүрт орох нь биеийн хэмийг хэвийн болгож, өөх тосыг шатаах болон эрч хүч нэмэгдүүлэх шилдэг арга юм. Хэрвээ та хүйтэн шүршүүрт орж чаддаггүй бол халуун усны оронд хүйтэн бүлээн усанд орохыг зөвлөе!

4. Амттай өглөөний хоолоор өглөөг угтах

Тосны хүчил нь бидний бие дэх үрэвслийг бууруулахад тусладаг бөгөөд инсулины ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна. Өглөөний хоолонд овъёос, хар шоколад, улаан өнгөтэй жимснүүд, самар болон багахан хэмжээний шанцай идэж уг хүчлийг нэмэгдүүлснээр нарийн гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

5. Хоолны жагсаалтаас халуун ногоотой хоолыг хасах

Хэдийгээр амтлаг ч гэлээ, Хятад хоол нь маш их хэмжээний натрийг агуулдаг учир таргалалтыг нэмэгдүүлдэг байна. Жишээлбэл: захиалгын ганц хятад шөлөнд бүтэн долоо хоногийн  натрийн хэрэгцээ агуулагддаг бол  мексик хоолонд  мөн адил ижил хэмжээний натри агуулагддаг байна.

6. Бохьны хэрэглээг багасгах

Бохь нь ислэг бактерыг дэмждэг учир гэдэс хийгээр дүүрч хонхолзох мэдрэмжийг төрүүлнэ. Тиймээс цаг бүр бохь зажилснаар, та тархиндаа өлсөх дохиог байнга илгээнэ гэсэн үг юм.

7. Энерги нөхөгчийг март

Яагаад энерги нөхөгч биед муу гэж? Энэ асуултад дараах 4 баримтаар хариулъя:

- Эдгээр нь лактозыг агуулдаг учир өвчин үүсгэх магадлалтай.
- Дотроо шар буурцгийн хольцтой учир гэдсэнд хий үүсгэнэ.
- Боловруулсан хоол учир жингээ нэмэх гэж буй хүмүүс зохистой хэрэглэх шаардлагатай.
- Цэнэглэгч нь таны төсөөлж байснаас ч илүү их калори агуулдаг байна.

8. Хатаасан жимснээс татгалзах

Хатаасан жимс нь ислэг, тэжээллэг чанараараа чухал боловч фруктозын агууламж маш өндөр. Хэрвээ чихрийн ямар нэгэн өвчингүй бол зохистой хэрэглэх боломжтой. Цэвэр жимснүүд нь хамгийн шилдэг сонголт боловч эдгээр боломжит асуудлаас зайлс хийх нь чухал.

9. Жимсний ундааг өөрсдөө хийж байх хэрэгтэй

Жингээ хаяхад жимсний ундаа уух нь үр дүнтэй бөгөөд жимс нь  байгалийн органик химийн бодисыг агуулдаг учир шим тэжээл нь өндөр байдаг. Хүнд хэрэгтэй уургийг агуулдаг спинач, үр тариа, кокосны тос гэх мэт жимснүүдээр өөрсдөө цэвэр жимсний жүүсээ хийж уух нь эрүүл амьдралын эхлэл болох юм.

Эх Сурвалж: Brightside.me

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
17
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.