Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Элэгний өвчлөлийг бүрэн устгахын тулд Засгийн газар бодлогоор дэмжинэ

АНУ-ын “Гилеад Сайнсес” компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын “Гилеад Сайнсес” компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж”  хөтөлбөрийнхөө хүрээнд “Гилеад Сайнсес” компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах  зорилго тавиад байна. 

Элэгний С вирусийг 98 хүртэл хувийн үр дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байгаа талаар “Гилеад Сайнсес” компанийн төлөөлөл хэлээд Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэж онцолсон.

“Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд бизнесийн зарчмаар ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
28
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.