Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Colossal: Таамаглаж амжаагүй бүхэн"

Энэ бол үл мэдэгдэх мангас дэлхийг сүйтгэхээр ирсэн байдаг л нэг түүх огт биш


              
Жич: Хэрвээ та энэ киног үзэх төлөвлөгөөтэй, бас үйл явдлыг нь урьдчилан мэдэхийг хүсэхгүй бол алгасахыг зөвлөе. Оронд нь үүнийг үзэхийг эсвэл энэ нийтлэлийг уншихыг санал болгоё!


Дэлхий дээр, (дэлхий дээр гэдэг нь Америкт) үл мэдэгдэх аварга биет ирж, хүний ой тоонд багтамгүй их хүчээрээ хорвоо ертөнцийг сүйтгэхээр зэхнэ. Үүний эсрэг хэн нэгэн хүчирхэг эр эсвэл баатар эм тэмцэж, (баатар нь мэдээж америк хүн) хүн төрөлхтнийг аварна. Гэхдээ америк болон бусад бүх хүнийг огшоохуйц мөчүүдээр дүүрэн.

Харин энэ сарын 7-нд Нэгдсэн улсад нээлтээ хийсэн “Colossal” бол бидний үзэж дадсан супер баатар, аварга биетний тухай кино биш. Испанийн найруулагч Начо Вигалондо шинжлэх ухааны уран зөгнөлийг бараан шог, хөнгөн драмтай сүлж, хүний өөрөөсөө ч нуудаг бараан талыг илчилсэн сэтгэл хөдөлгөм түүхийг дэлгэцнээ бүтээжээ.


Киноны эхний хэсгээс үзэгчид романтик комеди үзэх гэж буйгаа тааварлаж магад. Хайр татсан, гэнэн хонгор дүрүүдээр бидэнд танил болсон Энн Хэтэуэй энэ удаа архинд донтсоноосоо болж найз залуудаа хаягдаж, гэрээсээ хөөгдсөн зохиолч Глориагийн дүрийг амьдруулсан юм. Энэ дүрийнх нь төлөө дэлхийн сая сая үзэгчид түүнд цэцэг өгмөөр байгаа нь дамжиггүй.

Нью-Йоркийн зэвүүн гоё байрнаасаа хөөгдсөн сайхь зохиолч маань өсөж, төрсөн хөдөөний жижигхэн хотдоо ирнэ. Аав, ээжийнх нь хуучин байшинд ганц сандал ч байхгүй. Ингээд хийлдэг гудас авж явах замдаа өөрт нь хэдийнээс сэтгэлтэй байсан Оскартай таарна. Залуу түүнд одоо ч сэтгэлтэй болтойдог шүү. Илүү тавилгаасаа зөөгөөд л, ааваасаа өвлөсөн баранд нь ажиллах санал тавьж, шөнө бүр шар айраг ууцгана.

Байдаг л янзаараа хэтрүүлэн ууж, сэрээд юу ч санахгүй болтлоо шартсан нэг өглөө тэр Сөүл хотод үл мэдэгдэх аварга том мангас гарч ирэн, байшин барилгуудыг сүйтгэн, хэдэн зуун хүнийг алж, гэмтээснийг мэдээгээр үзнэ. Өнөөх мангас түүнтэй яг адилхан хөдөлгөөнүүд хийхийг нь яана. Гайхаж хоцорсон Глориа нэг нууцыг Оскар болон түүний найзууд болох нууцаар мансуурагч Гарт, унхиагүй Жоел нарт илчилнэ. Ядаж байтал,  бүр нэг лойчихсон Жоел, хүнд гар Глориа хоёр учир ургуулж эхэлсэн нь Оскарыг галзууруулах дөхнө. Харин бөмбөрцгийн нөгөө талд солонгосчууд үй олноороо үрэгдэж, дэлхий даяар яаралтай түгшүүр зарлачихсан нь тэдний амьдралыг ч хурцатгана.


Эндээс киноны гол цэг эхлэнэ.  Ганцаараа байсан мангастай зэрэгцэж бас нэг аварга том робот-амьтан Сөүлд үзэгдэх болов. Бүх зүйл хяналтаа алдаж эхэллээ. “Юу ч болж байсан бай, ямар ч хамаагүй” гэсэн хандлагатай Глориагийн цаад мөн чанар хийгээд эх хүний зөн, буйдхан хотын сайхан сэтгэлтэй залуу-Оскарын өөртөө автсан, эмзэг чанартай хурцаар зөрчилдөнө. Солонгосчууд аюулд автангаа айфоноороо бичлэг хийж, зураг авцгаана. Глориаг гэрээсээ хөөсөн хуучин найз залуу болох Тим нь түүнийг буцаан ирүүлэх гэж бүр хотод нь хүртэл ирнэ. Гал дээр тос нэмж буй үйл явдлууд бодит болон зүйрлэлийн аль аль утгаараа болж эхлэнэ.


Гэвч киноны үйл явдлыг бүхэлд нь илчлэх нь сайн зүйл хэзээ ч биш учраас ингээд зогсоё. Юутай ч найруулагч Начо Вигалондо хүн бүрийн доторх мангас буюу өөрөөсөө ч нуудаг харанхуй талуудыг өнөөх хоёр үл мэдэгдэх аварга биетээр төлөөлүүлэн харуулсан нь үзэгчдийн хүлээлтийг эвдэж, ижил төрлийн кинонуудын хязгаарыг тэлж чаджээ. Киноны үйл явдал өрнөх тусам үзэгчийн хүлээлтүүд өөр, өөр тийш эргэх болно. Гэхдээ бодол эргэцүүлэл төрүүлэм тэдгээр үйл явдал танд тэгтлээ хүнд санагдахгүй болов уу. Учир нь комеди драмыг шинжлэх ухааны уран зөгнөлтэй хослуулахдаа найруулагч ёгтлолыг шингээж, хошин уур амьсгал оруулсан нь киног часхийсэн болгосон мэт мэдрэмж төрүүллээ.

Хүн бүхний дотор бяцхан охин, жаалхүү нуугдаж байдаг. Бидний асуудлуудын уг шалтгаан гэм хоргүй мэт атлаа адмөрийн шинжтэй тэднээс улбаалах нь ч бий. Гагцхүү тэр асуудлууд газар дээр (өвс ногоо, шороо чулуутай жинхэнэ газар шүү дээ) аварга том, арилшгүй мөр үлдээдэггүйд баярланам.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээний бөхчүүд: Бид бүгдээрээ оякатадаа хайртай
2
2 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
3
17 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
27
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.