Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аялагчдад зориулсан авто зогсоолын цогцолбор барина

Эко бие засах газар, нэгдсэн пост, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр зэргийг ажиллуулна.


Сүүлийн үед дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой нэлээд асуудал тулгамдах болсны нэг нь авто машины зогсоол, бие засах газар. Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  аялагчдын гол бүс болсон хэд хэдэн газарт авто зогсоол барихаар боллоо. 

Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60, Төрхурахад автомашины 219, дугуйн 52, Манзуширт автомашины 230, дугуйн 60,  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60, Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоол барих юм байна. Зогсоол барих ажил нь цогц бөгөөд үүнд эко бие засах газар, нэгдсэн пост, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн камер, харуул хамгаалалт гээд аялагчдад хэрэгтэй гэсэн бүх зүйл багтах аж.

Эхний ээлжинд Зайсангийн авто машины зогсоолын цогцолборыг шийдэхээр  НЗДТГ-тай хамтран 3 тэрбум орчим төгрөгийг ИТХ-аар батлуулж, ажиллаж байна. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
45
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.