Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Аспайр майнинг” Нүүрстэйгээс жил орчмын дараа олборлолт хийж магадгүй

“Аспайр майнинг” энэ онд өрөмдлөг, судалгааны ажилд 1.5 сая ам.долларын санхүүжилт хийх төлөвтэй.


Нүүрстэй коксжих нүүрсний төслийн 45 хувийг эзэмшигч “Аспайр майнинг” компани тус ордын ТЭЗҮ-ээ хүлээн авчээ. ТЭЗҮ-гээс харахад, 12-15 сарын дотор  Нүүрстэй ордоос олборлолт хийх боломжтой гэж дурдсан тухай Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани мэдээлэл хийсэн байна. “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Паулл  “Овоотын коксжих нүүрсний төслийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа энэ үед Нүүрстэй коксжих нүүрсний төслийн хүрээнд олборлолтоо хийж, төмөр замтай холбогдох боломжтой" гэж мэдэгдсэн байна. Тус компани энэ онд өрөмдлөг, судалгааны ажилд 1.5 сая ам.долларын санхүүжилт хийх төлөвтэй байна. 

Овоотын коксжих нүүрсний ордоос 160 километрийн зайтай оршдог "Нүүрстэй" коксжих нүүрсний төслийн ЖОРК стандартаар тогтоосон нөөц 4.75 сая тоннтой тэнцэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
24
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.