Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Монгол эргэн ирлээ"

“Монгол эргэн ирлээ”. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн энэ өгүүлбэр утга санаа энгийн, товч тодорхой боловч тийм ч олон хүнд итгэл төрүүлээгүй.


“Монгол эргэн ирлээ”. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн энэ өгүүлбэр утга санаа энгийн, товч тодорхой боловч тийм ч олон хүнд итгэл төрүүлээгүй. 26 настай, хувиараа бизнес эрхлэгч Э.Энххүслэн Засгийн тэргүүний хагас жилийн зайтай давтан хэлсэн үг нь “Бодит байдалд огтхон ч нийцэхгүй байгааг эдийн засгийн бүхий л үзүүлэлт илтгээд өгнө” гэж итгэлтэй хэлээд “Миний амьдрал ахуй, бизнес ч ялгаагүй” хэмээн нэмэв. Энд үнэний ор бий. Дөрвөн жилийн өмнө 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт гурван хувь болж газарт шороо бужигнуулан унасан бол дээрх хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт 85 хувиар татарч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2000-ын босго давж, түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Гадаад валютын нөөц татарч, арилжааны банкууд зээлээ хумьсан нь Э.Энххүслэн тэргүүтэй хувиараа бизнес эрхлэгч олон хүнд хүндээр туссан бол төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай байна хэмээсэн нь үлгэр болсон нь нийт Монгол даяар эдийн засгийн нөхцөл хүндэрснийг тодхон илтгэнэ. Монголын эдийн засаг хямралын түвшинд маш ойрхон очсон нэгэн он улирч, шинэ нь залгаад удаагүй байна. 2016 онд эдийн засгийн хувьд биднийг юу хүлээж байна вэ? 

2016 оны Монголын эдийн засгийн хамгийн том асуулт бол төгрөгийн ханш сулрах уу, эдийн засгийн өсөлт урьдын хэвэнд орох уу, инфляц нэг оронтой тоонд хэвээр байх уу, Хятадын эдийн засгийн өсөлт эргээд сэргэх үү, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш өндийх үү гэх мэтийн аль нь ч биш. Харин “Бид асуудлыг хяналтдаа авч чадах уу?”. Энэ л хамгийн том асуулт байх болно. 


Таны мэдэж байгаачлан 2016 он сонгуулийн жил. Хэдийгээр 2015 оны сүүлчийн сард хоёр жил гацсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэж, Австрали, Канад, Америкийн тэргүүтэй дэлхийн 15 томоохон санхүүгийн байгууллагаас 4.4 тэрбум ам.доллар буюу Монголын түүхэн дэх хамгийн том санхүүжилтийг босгож чадсан нь сайхан мэдээ мөн байсан боловч сонгууль албан бусаар эхэлсэн учир популистууд хэдийнэ хөдөлгөөнд ороод байна. Хүссэн ч, эс хүссэн ч 2016 оны сонгуульд ялахыг хүссэн нам, нэр дэвшигчийн гартаа барих том хөзөр нь Оюутолгой байх нь гарцаагүй учраас тэд хэдийнэ “манай тал, дайсны тал”-д хувиран, ордны хоёр талд гарчихаад үзэлцэж байгаа. Урьдын мэдэх, улигт энэ ажиллагаанаас Монголын эдийн засагт хожил ирэх нь юу л бол. “Монгол эргэн ирлээ” биш, “Монголын популизм эргэн ирлээ” болчихвол сайхан цаг тэр хэрээр холдох зүй тогтолтой. 
Хэдийгээр 2016 оныг Засгийн газраас “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан ч бидэнд чухам юу хэрэгтэй вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт. Тийм ч учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол эргэн ирлээ” гэж хэд хэд хэлсэн нь дотоодод, энд байгаа бидэндээ биш, гадаад орчинд зориулсан тунхаг байсан. 2011 оноос хойш 85 хувиар татарсан гадаадын хөрөнгө оруулалт Оюутолгойн далд уурхайгаас шууд хамаарна. Бид сая анхны томоохон даваагаа давсан ч ирэх оны эхний хагаст ТЭЗҮ-гээ батлах ёстой. Түүнийгээ хэл ам, хэрүүл тэмцэл багатайхан давчихвал Монгол эргэн ирж буйд гадаад орчин өчүүхэн ч атугай итгэх болов уу. 
Дэлхийн банк, ОУВС тэргүүтэй санхүүгийн томоохон байгууллагууд энэ оны Монголын эдийн засгийн өсөлт гурван хувиас хэтрэхгүй болов уу гэж таамагласан байгаа. Тиймээс ондоо багтаан нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэж хий итгэхийн оронд гадаад орчинд бол Монголыг хүлээх, харзнах жил, дотоодод бид бол итгэж болох түнш гэдгээ бататгах, уруудаж буй эдийн засгаа суга татаад өндөрт гаргаад ирэхгүй юм аа гэхэд одоо байгаагаас дордуулчихалгүй, тогтох нь хамгийн том сорилт байх болно. Ингэж чадвал 2017 онд арай өөр хоолойгоор “Монгол эргэн ирлээ” хэмээн дуугарах болов уу. Эс чадвал тэгээд “Монголд эдийн засгийн хямрал эргэн ирлээ” хэмээн үнэнээ хүлээхээс яахав. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
10
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.