Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Номонд дуртай хүн бүрийн заавал үзэх 4 TED илтгэл (Монгол хэлээр)

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан бид энэ удаа ном хэрхэн бидний амьдралыг өөрчилдөг тухай монгол хэл дээрх 4 илтгэлийг толилуулж байна.


Дэлхийн номын өдрийг тохиолдуулан бид энэ удаа ном хэрхэн бидний амьдралыг өөрчилдөг тухай монгол хэл дээрх 4 илтгэлийг толилуулж байна.

1.  Дэлхийн орон бүрийн ном уншсан нэг жил

Соёлын харагддагүй маш том хэсгийг олж харахаасаа өмнө Анн Морган өөрийгөө чамлалтгүй их ном уншсан гэж боддог байлаа. Англи, америк зохиолчдын бичсэн маш олон номын хажууд бусад хэл дээрх зохиолчдын ном тун бага байжээ. Ингээд тэр өөртөө нэгэн том зорилгыг тавьсан: “Нэг жилийн турш дэлхийн орон бүрээс нэг ном унших”. Тэр бусдыг англи хэлнээс бусад хэл дээр бичигдсэн номын орчуулгыг уншиж, ном хэвлэлийн компаниуд илүү олон ном орчуулаасай хэмээн уриалж байна. Түүний уншсан номнуудын жагсаалт, газрын зургыг эндээс: go.ted.com/readtheworld 

2.  Уран бүтээл болж шинээр төрсөн хуучин номууд

Мэдээллийн эрин үед та хуучирч хоцрогдсон нэвтэрхий толийг яавал зохих вэ? Цаасны хутга болон бүтээлч сэтгэлгээнийхээ тусламжтай Бриан Дэттмэр үзэсгэлэнтэй уран баримал хийж, хуучин номонд шинэ амьдрал хайрладаг.

3. Сайн ном бол нууц хаалга

Хүүхэд нас бол гайхалтай, бас хачин жигтэй. Тэгвэл хүүхдийн ном яагаад ийм байж болохгүй гэж? Шагналт зохиолч Мак Барнетт номын хуудсаас халих үлгэрүүд хэрхэн ид шидийн ертөнцийн хаалгыг нээж өгдөг талаар, мөн халим загасанд хүүхдүүд юу гэж хэлдэг тухай өөрийн яриандаа танилцууллаа.

4. Ном оюун ухааныг хэрхэн тэлдэг вэ?

Багаасаа тээсээр ирсэн мөрөөдөл чинь биелэхгүй бол яах вэ? АНУ-д амьдралаа шинээр зохиохоор шийдсэн Лизад оюун ухаанаа тэлэх, шинэ арга зам олоход нь ном тусалжээ. Номын гайхамшгийн тухай энэхүү илтгэлээрээ Лиза Бу ном унших онцгой аргаасаа тантай хуваалцаж байна.


TEDxUlaanbaatarLive 2017 арга хэмжээний тухай

Жил бүр дэлхийн шилдэг бүтээгч, сэтгэгч, шинийг сэдэгч нар цугладаг TED2017 арга хэмжээ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Канад улсын Ванкувер хотноо болох гэж байна. TED-ийн энэхүү хамгийн том арга хэмжээний үеэр толилуулах цоо шинэ илтгэлүүдийг кино театрт, монгол хадмал орчуулгатайгаар нэгэн зэрэг хүргэдэг TEDxUlaanbaatarLive үйл ажиллагаа маань 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр уламжлал ёсоор зохион байгуулагдана. 

Жилээс жилд энэхүү чуулга хуралдаанаар нийгэмдээ хамгийн их өөрчлөлт авчирч буй мэргэжилтнүүд өнөөгийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэж, ирээдүйг аль чиглэлд чиглүүлэхийг хүсч буйгаа илтгэл хэлбэрээр хүргэдэг билээ. Энэ жилийн арга хэмжээгээр шинэ цагийн ажлын хэв маяг, цахим ертөнцөөр дөрөөлсөн хүмүүсийн харилцаа, өөрчлөгдөн хувьсаж буй хорвоо дэлхий, хагарал бутрал, нэгдмэл амжилт, хиймэл оюун ухаан гээд санаанд багтамгүй олон асуудлыг "Ирээдүйн Та" сэдвийн дор хөндөх болно. Оролцохыг хүсвэл манай TEDxUlaanbaatar хуудсыг дагаарай. 

TED Орчуулагчид гэж хэн бэ?

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг орчуулан Монгол хэл дээр та бүхэнд хүргэдэг билээ.

Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 112 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Солонго 2021.04.09 172.69.252.133

Маш их баярлалаа их хэрэгтэй нийтлэл оруулсан байна.

0 Хариулах