Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Месси Эзэн хааны багийг буулган авлаа

“Барса” ялбал Испанийн АШТ-ий өрсөлдөөн ширүүсэх бол “Реал” хожвол бараг түрүүллээ гэсэн үг.


Өчигдөр шөнө Испанийн нийслэл Мадрид хотноо Эль Класико буюу дэлхийн хөл бөмбөгийн хамгийн сонирхолтой тулаануудын нэг “Реал”, “Барселона” багуудын халз тоглолт боллоо. Аваргуудын лигээс хасагдаж, дотоодын тэмцээндээ л анхаарах болсон каталончуудын хувьд “Реал”-аас онооны зөрүүгээ багасгах бараг сүүлийн боломж нь энэ халз тулаан байлаа. “Барса” ялбал Испанийн АШТ-ий өрсөлдөөн ширүүсэх бол “Реал” хожвол бараг түрүүллээ гэсэн үг. Италийн “Ювентус”-тэй хоёр тоглохдоо нэг ч гоол хийгээгүй, УАШТ-д “Малага”-д 0:2 ялагдсан гээд “Барса”-д сайн сайхан зүйл бага байлаа. “Малага”-д ялагдахдаа Неймар улаан хуудас авч, 3 тоглолтоор шийтгүүлсэн тул талбайд гарахгүй. Рафинья, Видаль, Туран гэмтэлтэй бол “Реал”-д Варан, Пепе бэртэлтэй. Аваргуудын лигэд хэрүүл маргаантай ч гэсэн Германы хүчирхэг “Бавари”-г даваад гараад ирсэн “Реал” 12 тоглолт ялагдаагүй яваа учир Эзэн хааны баг илүүрхэх нь гарцаагүй мэт. Гэхдээ энэ бол хөлбөмбөг шүү дээ. Бөмбөг бөөрөнхийгөөс гадна “Барса”-д дэлхийн шилдэг хөлбөмбөгч Месси бий. Энэ удаагийн Эль Класико сонирхолтой сайхан болсон.

Нэгдүгээр үеийн дундуур “Реал”-ын хамгаалагч Марсело Лионель Мессиг тохойлдон унагаасан ч шүүгч тоосонгүй. Гэхдээ энэ цохилт Мессигийн уурыг улам хүргэсэн юм.

Гоол Каземиро, 1-0:

Гоол Месси, 1-1:

Гоол Ракитич, 1-2:

Рамосын улаан хуудас

Гоол Хамес, 2-2:

Гоол Месси, 2-3

Ийнхүү “Барса” Эзэн хааны багийг нутагт нь буулган авснаар “Реал”-тай оноо тэнцлээ. Гэхдээ “Реал” нэг тоглолт дутуу байгаа тул аварга болох боломж нь арай өндөр байгаа юм. Мессигийн оруулсан ялалтын гоол түүний “Барса”-гийн төлөө хийсэн 500 дахь гоол байлаа.
“Реал” Мадрид – “Барселона” 2:3 (1:1, 1:2)
04.23, “Сантьяго Бернабеу”
Гоол: 1:0 – 28 Каземиро, 1:1 – 33 Месси, 1:2 – 73 Ракитич, 2:2 – 85 Хамес, 2:3 – 90 Месси.

“Реал” Мадрид – Навас, Карвахаль, Начо, Рамос, Марсело, Модрич, Каземиро (Ковачич, 70), Кроос, Роналду, Бензема (Хамес, 82), Бэйл (Асенсио, 39).
“Барселона” – Тер Стеген, Серхи Роберто, Пике, Умтити, Альба, Ракитич, Бускетс, Иньеста, Месси, Суарес, Пако Алькасер (Андре Гомеш, 70).
Шар хуудас: Каземиро (12), Умтити (39), Карвахаль (77), Ковачич (81), Месси (90).
Улаан хуудас: Рамос (77).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
21
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.