Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асасэкирюү Японы иргэн болно

Вакамацү дэвжээний хөх, улаан луу хэмээн Асашёорюүгийн хамт шуугиулж явлаа.


Монголын ахмад сүмочдын нэг Асасэкирюү иргэншлээ сольж, Японы иргэн болох гэж байгаа гэнэ. Одоо макүшита зиндаанд барилдаж байгаа 35 настай Өглөөний улаан луу Асасэкирюү Б.Дашням 1997 онд их аварга Асашёорюүгийн хамт Японд ирж, Мэйтокү сургуульд элсэн орсон. 2000 оны нэгдүгээр сарын тэмцээнд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, Вакамацү дэвжээний хөх, улаан луу хэмээн Асашёорюүгийн хамт шуугиулж явлаа. 2002 онд жюүрёо, 2003 онд макүүчид дэвшин барилдаж, 2007 онд сэкивакэ цол хүртсэн. Тусгай шагнал 4 удаа авсан. 2010 онд МУИС-ийг дүүргэж, дипломын ажлаа “Японы сүмо бөхийн түүх, соёл” сэдвээр хамгаалж байв.

Өнгөрсөн жилийн Кюүшюү башёд макүшитад унах хүртлээ Такасаго дэвжээний 100 жил сэкиторитой байсан том рекорд амжилтыг хамгаалж ирсэн юм. Зодог тайлаад ояката болох хүсэлтэй тул иргэншлээ солихоос өөр аргагүй болжээ. Эелдэг даруу зантай, хариуцлагатай бөх тул түүнийг сайн ояката болно гэж мэргэжилтнүүд үздэг. Асасэкирюү ояката болбол Кёкүтэнхо, нэгдүгээр сард хүнд өвчний улмаас нас барсан Токитэнкү нарын дараах Монголоос төрсөн гурав дахь ояката болох юм. Асасэкирюү “Иргэншлээ солих нь маш хүнд зүйл. Гэхдээ би зодог тайлаад сүмогийн ертөнцөд үлдэхийг хүсч байгаа болохоор Японы иргэн болохоос өөр арга алга. Гэрбүлийнхэн маань ч дэмжсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
14
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.