Хайх зүйлээ бичнэ үү

мин

Боссынхоо өмнөөс бүхнийг зохицуулах нь хар дарсан зүүд!

“За” гэж дандаа хэлснээр мундаг болохгүй. Та ч бас хувийн амьдралтай, байгууллагынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй гэдгээ санаж бай.


Боссынхоо ажил, амьдралын бүх асуудлыг шийдэхэд туслах нь түүний итгэлийг олж авахад тун ч хэрэгтэй. Гэхдээ түүний өмнөөс бүхнийг зохицуулах нь хар дарсан зүүд болж хувирдаг. Учир нь та ч бас хувийн амьдралтай, байгууллагынхаа өмнө ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгтэй шүү дээ. 

Тиймээс боссынхоо өмнөөс бүгдийг зохицуулдаг хүн байхаа болихыг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Хамгийн эхэнд удирдлагадаа “За” гэж хэлдгээ багасгах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол амралтын өдөр эсвэл шөнө ч хамаагүй дуудагдаж мэднэ гэсэн үг. Боссынхоо гар хөлийн үзүүрт зарагддаг хүн болсноор таны хувийн амьдралдаа зарцуулдаг цаг эрс багасна. 


 

Цагийн хязгаар тавь 

Ажил дээрээ боссынхоо өмнөөс бүхнийг хийхээ болихыг хүсвэл өөртөө ажлын цагийн хязгаар тавих хэрэгтэй. Тушаал дэвшихийн тулд заавал түүний хэлсэн бүрийг хийх шаардлагагүй гэдгийг ойлгох нь чухал. Үнэндээ түүний даалгаж буй хувь, хувьсгалын бүх ажлыг зохицуулах нь таныг ядрааж байгаа биз дээ. Тэгвэл боссынхоо эрх ашгийн төлөө биш өөрийн амжилтын төлөө ажиллах цагийг өөртөө гаргах хэрэгтэй. 

Өөрт юу хэрэгтэй байгаагаа хэл

Ажлын байрны тодорхойлолтод зааснаас гадуурх ажлыг давхар хариуцахыг танаас хүсэж байгаа нь таныг боссынхоо өмнөөс бүхнийг зохицуулдаг хүн болж буйг харуулж буй хэрэг. Давхар давхар олон ажил авснаар өөрт оногдсон ажлыг хийх цаг завгүй болж байна гэсэн үг. Тиймээс боссдоо өөрийн хариуцаж авсан ажлыг хийхийн тулд цаг хугцаа хэрэгтэй байгаагаа хэлээд үзээрэй. Заримдаа таны удирдлага таны хариуцаж авсан бүх ажлыг мэдэхгүй байх үе байдаг шүү дээ. Тиймээс удирдлагадаа энэ талаар хэлэх хэрэгтэй. 

Ажлаа итгэж, үлдээ

Таны удирдлага автоматаар таны тухай бодож байгаа нь та заавал тэр ажлыг авах ёстой гэсэн үг биш. Зарим менежерүүд ажлыг хэрхэн хийснийг биш, гүйцэтгэлийг нь үнэлж байдаг. Хэрвээ энэ таны асуудал болж байгаа бол туслах ажилтан, дадлагажигч ажилд авах хүсэлтэй байгаагаа удирдлагадаа хэлээд үзээрэй. Ингэснээр та зарим ажлаа дадлагажигчид үлдээх боломжтой. Лидер шиг байж, ажлаа итгэж үлдээгээрэй. 

Үгүй гэж хэлж сур 

Бусад ажил тань хоолой дээр тулж, цаг завгүй байгаа бол боссдоо үгүй гэж хэлж сур. Боссынхоо өмнөөс олон ажил зохицуулах гэсээр бүтээмжээ бууруулж байгаа бол өөрийн ажлын байранд тохирохгүй хүн болж байгааг харуулна. Тиймээс удирдлагадаа эелдгээр үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Ингэснээр таны дааж авсан бусад ажлын бүтээмж сайжирна гэдгийг удирдлагадаа ойлгуулах нь чухал.

“За” гэж хэлдэг хүн байснаар та байгууллагынхаа зарим ажлыг цалгардуулахад хүрч магадгүй. 

Эх сурвалж: www.forbes.com

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
34
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.