Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ зун хэрэглээний халуун усыг хамгийн удаандаа 5 хоног хязгаарлана

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.


Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. 

Санамж бичгийн гол зорилго нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд орших юм. 

Мөн санамж бичгийн хүрээнд энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийх байв. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн оператортой холбогдон лавлахад “Хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх төв шугамын ажлын хүрээнд төлөвлөгөө гарган орон сууцны халуун усыг хязгаарлана. Хамгийн удаандаа 5 хоног хязгаарлахаар төлөвлөсөн” гэлээ. Иймээс энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засвар хийх ажил хараахан хэрэгжихгүй бололтой. 

Дашрамд дурдахад, тавдугаар сарын 01-нд албан байгууллагуудын, тавдугаар сарын 15-нд айл өрхийн дулааныг хязгаарладаг. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь нийгмийн хариуцлагаа сайжруулах ажлын хүрээнд албан байгууллагуудын халаалтыг хугацаа хамаарахгүйгээр 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш үргэлжлүүлэн түгээх боломжийг нээжээ. Хамгийн гол нь 2017-2018 оны халаалтын улирлын гэрээний хугацаагаа сунгах хүсэлтээ гаргах ёстой юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
4 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
10
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.