Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мария Шарапова эргэн ирнэ

Харин ямар бэлтгэлтэй байгааг нь бид 26-нд Штутгарт хотод харах болно.


Мельдоний хэрэглэсэн хэргээр теннис тоглох эрхээ 15 сараар хасуулсан ОХУ-ын тамирчин Мария Шарапова энэ сарын 26-нд Штутгартын тэмцээнээс эргэн ирэх гэж байна. Хориотой бэлдмэл хэрэглэсэн нь Мариягийн спортын замналыг эсрэгээрээ уртасгаж орхисон юм. Учир нь Мария өнгөрсөн жил зодог тайлахаар шийдсэн байсан ч 15 сарын шийтгэл хүлээснээр дахин теннис тоглоно, 2020 оны Токиогийн олимп хүртэл зүтгэнэ гэж мэдэгдээд байгаа. 30 нас хүрсэн орос бүсгүй теннис тоглох эрхгүй байсан үедээ цагийг яаж өнгөрөөж байсан  юм бол?
Маш үр дүнтэй өнгөрөөсөн гэж Мария ярьж байна. Тэр өөрийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд цаг зарцуулж, байнга жингээ барьдаг хатуу дэглэмгүй чөлөөтэй идэж, уун, болзоонд явах завтай болжээ. Гэхдээ мэдээж бэлтгэл сургуулиа тэр мартаагүй.

Мария АНУ-ын Калифорн мужийн Манхэттен-Бич хотод амьдардаг. Хоёр сарын өмнө түүний гэрт "Vogue” сэтгүүлийн сурвалжлагч зочилж, халуун дулаан яриа өрнүүлсөн байна. Мария “Би сүүлийн энэ жил бүх амьдралдаа ууснаасаа илүү согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж хүлээн зөвшөөрсөн.

Хеллоуин баярын үеэр авахуулсан түүний гэрэл зураг.

Хувийн амьдралаа зохицуулах цаг түүнд хангалттай байлаа. Теннисчин Григорий Димитровоос салснаасаа хойш Мария найз залуугүй байгаа. “Энэ жил хувийн амьдрал минь маш завгүй байлаа. Болзоо ч олон байсан. Гэхдээ би найз залуугүй хэвээр байгаа. Би зүгээр л өөр соёл, өөр мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцахыг хүссэн юм” гэж тэр “Times”-т ярилцлага өгөхдөө хэлсэн.

“Магадгүй би хэцүү хүн байж болох. Нэг талаас би хүүхэдтэй болохыг хүсч байна. Гэхдээ би одоо маш их ажилтай байна. Үнэнийг хэлэхэд үүнээс болоод л олон удаа салж байсан. Хэн нэгний төлөө өөрийгөө золиосолсон мэт сэтгэгдэлтэй амьдарч чадахгүй”

“Ганцхан теннис тоглодог хүн байхыг би хүсээгүй. Эрхээ хасуулсан энэ өдрүүдэд би хамаг ажил, бизнесээ өөрийн гараар удирдсан. Сайхан байсан шүү” Амтат чихрийн "Sugarpova” брэндээ Мария улам хөгжүүлсэн.

2012 онд байгуулагдсан энэ брэнд шокодадтай болсон. Өнгөрсөн хоёрдугаар сараас Шараповагийн амттанууд Орост ч зарагдах болсон билээ.

Мария багаасаа өөрийн брэндийн чихэртэй болох санаатай байжээ. Анх АНУ-д очоод кино театрт харсан амтат чихэр одоо түүний бизнес болон хувирчээ.

Лондонд болдог Уимблдоны тэмцээний үеэр Мария Харвардын бизнесийн сургуульд суралцах болсноо твитерээр зарласан.

Харин дараа нь Мария тус сургуульд элсээгүй, хоёр долоо хоногийн курст суусан нь мэдэгдсэн. Том компанийн удирдлагуудад зориулсан тус сургалтад Маша “Sugarpova”-гийн төлөөлөгчийн хувиар оролцжээ.

Мария саяхан намтар номоо бичиж дуусгасан. "Unstoppable. My Life So Far” нэртэй тус ном ирэх есдүгээр сард “US Open” тэмцээний дараа худалдаанд гарна. Намтраа тэр сэтгүүлч Рич Коэнтой хамтран бичсэн.

Мэргэжлийн хүнтэй хамтарсан гээд хамаг юмаа Коэноор бичүүлээд байсан хэрэг биш. Бараг өдөр бүр бичдэг байснаа Мария ярьсан байдаг. Тэр байтугай номондоо багтсан хүмүүстэй уулзаж ярилцаж байсан гэдэг. Сэргээшийн хэргээр эрхээ хасуулсны ачаар тэр номоо дуусгах чөлөөтэй болсон.

Ном худалдаанд гарах болоогүй байгаа ч одоо тусгай захиалгаар, Мариягийн гарын үсэгтэйгээр худалдан авч болно.

Мэдээж чөлөөт цаг ихтэй болсон тул тэр аялсан. Папараццигуудын дуранд Мариягийн Испани, Хавайн арал, Итали, Пуэрто-Рико, Франц, Хорват улсад амарч байгаа зурагнууд буусан. “Лондон хотыг сайн судлаж чадсан. Өмнө нь олон удаа ирж байсан ч Уимблдоноос өөр юм мэддэггүй байлаа”

Мэдээж Маша теннисээ орхиогүй. Гэрийнхээ ойролцоо орших спорт цогцолборт тэр байнга бэлтгэл хийж байсан. Харин ямар бэлтгэлтэй байгааг нь бид 26-нд Штутгарт хотод харах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
3 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
3 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
30
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.