Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Юу ч хийхгүй суух шинэ спорт

Өөрөөр хэлбэл хэн удаан юу ч хийлгүй суусан нь түрүүлнэ гэсэн үг.


Өмнөд Солонгост юу ч хийлгүй суух нь спортын нэгэн төрөл болон хөгжиж байна. Азийн энэ оронд "Space Out Competition” хэмээх тэмцээн бий. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээнд оролцсон “тамирчин” юу ч хийх ёсгүй. Өөрөөр хэлбэл хэн удаан юу ч хийлгүй суусан нь түрүүлнэ гэсэн үг.

Уран зураач Woops Yang 2014 онд анх энэ тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Сөүлийн “Ичхон Ханганг” цэцэрлэгт хүрээлэнд явагддаг. Woops Yang ажлын хэт ачаалаас болж, өвчин тусан, эмчлүүлж байхдаа нийгэмд амралт, завсарлага хэрэгтэй байгааг ойлгожээ.

“Юу ч хийлгүй суухыг шүүмжлэх хэрэггүй гэж бодсон. Бүгд, хамт олноороо юу ч хийлгүй суувал яах бол гэсэн санаа төрсөн юм” гэж тэр ярьж байна.

Тэмцээнд оролцогчид гар утас ашиглаж болохгүй, унтах, ярих хориотой. Эмч нар “тамирчдын” даралт, биеийн байдлыг байнга шалгадаг. Цаг тэнцвэл зүрхний цохилт хамгийн тогтвортой байгаа нь ялдаг байна. Энэ тэмцээнийг тайлбарладаг мэргэжлийн тайлбарлагч ч байдаг аж.

Өмнөд Солонгос дэлхийн хамгийн стресстэй орнуудын нэгт тооцогддог. Тиймээс юу ч хийлгүй зүгээр суух энэ спорт амжилт олно гэж Woops Yang үзэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авлаа
2
5 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
3
5 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.