Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бичгийн цааснаас ч хямд хувьцаа

“Mongolian mining corporation”-ы хувьцаа нь 7, хамгийн ихдээ 12 төгрөгийн үнэтэй “цаас” болчихжээ.


“Энержи ресурс” бараг дампуурлаа гэсэн утгатай мэдээллүүд хэвлэлийн хуудсаар хөвөрсөөр. Үнэхээр тэд дампуурчихсан гэж үү, эсвэл ангалын ирмэгт байгаа юм болов уу. Энэ асуултын хариуг магад Ж.Оджаргал өгөх байх. Харин “Ub.life”-ийн уншигчдыг тус компанийн толгой болох “Mongolian mining corporation”-ы хувьцааны мэдээлэлтэй танилцуулъя. Анх хувьцаагаа 8 орчим хонконг доллараар арилжиж эхэлсэн тэд одоо нэгжийг нь 0.047 хонконг доллараар борлуулж байна. Өмнөх өдрийн хаалтын ханшаасаа ялигүй өссөн тооцоололтой энэ дүн анхныхаа үнээс бараг 170 дахин буурчээ. Энэ нь мөнөөх “Энержи ресурс” дампуурлаа гэх шуугианы гол зангилаа. Гэхдээ баячуудаа адалж, нөгөө хэд нь гомдоллодог өнөөгийн нийгэмд энэ мэдээ нь зөвхөн 4-5 эрхэмд хамаатай гэж үү?

1711-ээс 12 төгрөг хүртэл

Хонконгийн хөрөнгийн биржид “0975" гэх симболоор кодлогдсон “Mongolian mining corporation” цагийн сайханд, “хар алт”-ны эрин үед нэгж хувьцаагаа 10.60 хонконг доллараар борлуулсан түүхтэй. Үүнийг тухайн үеийн Монголбанкны албан ханшид (2011.02.11) хөрвүүлж тооцвол 1711.794 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар хувьцааны үнэ 0.047 хонконг долларт хүрсэн нь өнөөгийн албан ханшид (2016.03.01) шилжүүлж тооцоход 12.3 төгрөг болжээ. Нэгж хувьцааны үнэ бараг 140 дахин буурсан гээд хэлчихвэл буруудахгүй. Гэхдээ үүнд мөнгөний цаг хугацааны үнэ цэнээс эхлээд валютын ханшийн өөрчлөлт гээд бусад ямар ч тооцоолол ороогүй гэдгийг онцолъё. Энгийнээр тайлбарлахад, 2011 онд нэг хонконг доллар 160 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө энэ тоо 260 төгрөгт хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, 2011 оны ханшаар өнөөдрийн 0.047 хонконг долларыг илэрхийлбэл 7 төгрөгтэй тэнцэх юм. Юун 12 төгрөг. 1711-ээс 7 төгрөг болж уруудсан байна.  

Дээрх тоо тэгэхээр “Mongolian mining corporation”-ы ерөнхийлөгч Ж.Оджаргалаас эхлээд Ж.Од,  хатагтай Ж.Оюунгэрэл нар өдий хэмжээгээр “ядуурсан” байгааг шууд утгаараа харуулна. Хоёр эрхмийн хувьцаа тэрбумаар тоологддог бол, Ж.Оюунгэрэл хатагтай 100 гаруй саяыг эзэмшдэг. Муусайн баячууд гэж дургүйлхэх нэгэнд сайхан мэдээ ч байж болох. Гэвч цаад утгаараа ингэж мууд дурлах эрхэмд ч өөрт нь нөлөөлөх магадлалтай юм шүү. Тодорхой хэлбэл, “Энержи ресурс”-ийн уурхайчид цалин цаваггүй амарсаар байгааг хэвлэлээр ч нэг ярьж, хүмүүс хоорондоо ч шивэр авир хийсээр удсан. Зарим нь хэдийнэ ажил хайх болсон талаар уул уурхайн компаниудад боловсон хүчин нийлүүлдэг “Specialized career consulting”-ийн менежер А.Заяа хэлсэн. Хамгийн гол нь давгүй орлоготой байсан уурхайчид зээлтэй байж таарсан юм. Нэгэнт нийтлэлийн сэдэв энэ биш учир ингээд орхиё. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Mongolian mining corporation”-ыхан үнэхээр амаргүй цаг үед байна. Хувьцаа нь 7, хамгийн ихдээ 12 төгрөгийн үнэтэй “цаас” болчихож. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Ямар эрсдэл хэрхэн тулгарсан талаарх мэдээлэл компанийн цахим хуудсанд дэлгээтэй бий. Түүхий эдийн ханш уруудснаас эхлээд валютын ханшийн эрсдэл гэх мэтээр шалтгаан явж өгнө. 

Харин та бидний нүдэн дээр тэднийг ингэтэл “ядууруулсан” үйл явдал өрнөсөн нь тайлангийн тайлбаруудаас ч илүү ойлгомжтой. Мөнөөх л алдарт царигийн маргаан гэхээр уншигч та гадарлах биз ээ. Өнгөрсөн оны эхээр Монгол Улсын сайд М.Энхсайхан тэргүүтэй ажлын хэсгийнхэн “Mongolian mining corporation”-ы түншлэлтэй Тавантолгойн хэлэлцээрийг хийж шуугиулсан. Энэ үеэр тус компани нэмэлт хувьцаа гаргахад эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давсан юмдаг. Даанч хэлэлцээр үр дүнгүй өнгөрч, асуудлыг эцэслэж шийдээгүй л байна. Өдгөө 12 орчим төгрөгтэй тэнцэх “Mongolian mining corporation”-ы хувьцаа дунджаар 15 төгрөгийн үнэтэй бичгийн цааснаас ч хямд болчихжээ.

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.