Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

UB.LIFE-ИЙН ТУРШИЛТ: Орчин цагийн аав, ээжүүд живх сонгохдоо юуг анхаардаг вэ?

Орчин цагийн ээж, аавуудын “ганц” туслах нь живх.


Орчин цагийн ээж, аавуудын “ганц” туслах нь живх. Живхний гавьяаг энд дурдах нь илүүц болов уу. Төрөл бүрийн хэмжээ, материалаар хийсэн олон төрлийн живх хүүхдүүдэд янз бүрээр нөлөөлдөг учраас аав, ээжүүд хүүхдэдээ живх сонгохдоо анхааралтай ханддаг. 

Залуу аав, ээжүүд живх сонгохдоо юуг нь анхаардаг вэ? Бид энэ асуултын хариултыг эрэлхийлж UB.LIFE-ийн туршилтаараа живхний туршилт хийлээ. Энэ удаагийн туршилтад энгийн живх болон “Huggies” platinum живхийг харьцуулсан юм. 

Туршилтад оролцогчид:

Туршилт:

ЭЭЖ П.НАСАНЖАРГАЛ (Г.АНАНД, 6 САРТАЙ)

- Хүү нь хэдэн сартай вэ?

- Манай хүү 6 сартай. Гантулгын Ананд гэдэг. Ах нь удахгүй 9 нас хүрнэ. Манайх Төгөлдөр, Ананд гэж хоёр хүүтэй айл байна. 

- Туршилтын хоёр живхээ хэр удаан хугацаанд зүүж, хэрэглэсэн бэ?

- Энгийн живхээ хүүдээ өглөөнөөс хойш зүүсэн. Одоо бараг 3 цаг болсон байна. “Huggies” живхийг ч мөн адил 3 цаг зүүж, туршсан. 

- Хоёр живхийг туршиж үзэхэд ялгаа байсан уу?

- Энгийн живхний гадна тал нь гөлгөр материалтай юм билээ. Шингээлтийн хувьд дотор талдаа нэлээд чийгтэй байна. Тэгээд шингээхдээ энд тэндээ бөөгнөрчихсөн болохоор хүүхдэд тавгүй байх болов уу гэж бодлоо. 

“Huggies” живхний материал нь хөвөн даавуун болохоор гаднаасаа чийг татахааргүй юм байна. Мөн хүүхдийн хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах зориулалттай сунадаг материал оржээ. Шингэн дүүрснийг тодорхойлох өнгө нь өөрчлөгддөг шугамтай. Шээсээ шингээх гурван сувагтай болохоор хурдан, сайн шингээхээс гадна жигд тархсан байна лээ. Гадагш, дотогшоо чийг татддаггүй юм байна. Хамгийн гол нь янз бүрийн үнэр ялгаруулдаггүй болохоор хүүхдэд харшил өгөхгүй байх аа.  

ЭЭЖ Н.ЗУЛЗАЯА (Ч.ТЭМҮҮЛЭН, 8  САРТАЙ)

- Охин нь хэдэн сартай вэ?

- Охин маань 8 сартай. Чинзоригийн Тэмүүлэн гэдэг. Бидний ууган хүүхэд. Хүүхэд гэр бүлийн аз жаргал гэдгийг хүүхэдтэй болоод л ойлгосон.

- Туршилтын хоёр живхээ хэр удаан хугацаанд зүүж, хэрэглэсэн бэ?

- Хоёр живхийг аль алиныг нь гурван цаг зүүж, туршсан.

- Хоёр живхийг туршиж үзэхэд ялгаа байсан уу?

- Энгийн живхээ 3 цаг зүүлээ. Түрүүн өмднийх нь гаднаас үзэхэд чийг даасан байдалтай байна лээ. Хэдийгээр дотроосоо хуурай мэт байгаа боловч гаднаасаа чийгтээд байхаар хүүхдэд тийм ч таатай биш байх. Уг нь биед нь таарсан хэмжээтэйг өмсүүлсэн ч бага зэрэг барьж, резинийх нь ором гарчихжээ.  

“Huggies” живхний хувьд 3 цаг зүүсний дараа гадна, дотор талаасаа чийггүй, хуурай байсан. Охины маань арьсанд ч чийг татахгүй, тухтай байх шиг байна. Одоо охин маань 8 сартай учраас нэлээд хөдөлгөөнд орсон. “Huggies” platinum живх их таалагдлаа. Яагаад гэхээр сунадаг материал нь охиныг минь чөлөөтэй хөдлөхөд саад болохгүй байна. Хүүхдийн баас, шээсний үнэрийг ч тийм их ялгаруулдаггүй юм шиг санагдлаа. Энэ чанар нь давуу тал болов уу. Тэгээд дотроо олон нүхтэй, хөвөн даавуун гадаргуутай болохоор агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг юм байна. Гурван цаг хэрэглэсэн гэхэд шингэнээр дүүрээгүй, бараг шинээрээ л байсан. 

ЭЭЖ Б.СУМЪЯАГЭРЭЛ (А.АНАНД-ОЧИР, 7 САРТАЙ)

- Хүү нь хэдэн сартай вэ?

- Манай хүүг Анхбаярын  Ананд-Очир гэдэг, 7 сартай. Нөхөр бид хоёр харьцангуй залуу аав, ээж. 

- Туршилтын хоёр живхээ хэр удаан хугацаанд зүүж, хэрэглэсэн бэ?

- Энгийн живх болон “Huggies” живхийг хоёуланг нь хоёр цаг зүүж, туршлаа. 

- Хоёр живхийг туршиж үзэхэд ялгаа байсан уу?

-Энгийн живх нь бага зэрэг чийгтэй байна. Шээсээ шингээхдээ бөөгнөрүүлж байсан. Сунадаг материал нь хатуу санагдлаа. Хүүхдэд тааламжгүй байсан байх.  

“Huggies”-ийн живхийг хоёр цагийн өмнө зүүгээд унтуулахад хүү маань тайван унтаж, амарсан. Тайлаад үзэхэд хуурай, шингэний тархалтын байдал нь бөөгнөрөөгүй жигд тарсан байна. Энэ живхний резинтэй хэсэг нь надад их таалагдаж байгаа. Хүүхэд амьсгалахад чөлөөтэй, сунадаг, зөөлөн гадаргуутай болохоор тав тухтай унтах шиг боллоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
3
19 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
12
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.