Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Александр Богомоев зодуулжээ

Ильин хутгалуулж бөөрөндөө, Асалханов сүхдүүлж толгойндоо, харин Богомоев төмөр трубагаар гэдсэндээ цохиулжээ.


Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын гурван удаагийн аварга, буриад бөх Александр Богомоев дэлүү няцарсан оноштойгоор Эрхүү хотын эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон байна. Тэрбээр зодуулж, хүнд гэмтэл авсан гэнэ.
Төрөлх Усть-Ордынский тосгондоо явагдсан “Сила традиций” тэмцээний хүндэт зочингоор уригдсан Богомоев тэмцээний дараа болсон хүлээн авалтын үеэр гэмтжээ. Хүлээн авалтад нутгийн дасгалжуулагч Баир Ильин, дүүргийн депутат Антон Асалханов нар муудалцсан байна. Хэрүүл маргаан нийтийг хамарсан зодоон болон хувирч, Ильин хутгалуулж бөөрөндөө, Асалханов сүхдүүлж толгойндоо гэмтсэн бол харин Богомоев төмөр трубагаар гэдсэндээ цохиулсны улмаас дэлүү нь няцарсан байна. Богомоев, Ильин нарыг эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаанд оруулжээ. Сүх, хутга хэрэглэсэн гэхээр овоо том зодоон болсон нь ойлгомжтой. Хэргийг Цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүдийн ихэнх нь согтуу байжээ. Бөхчүүдийн өмгөөлөгч Антон Бусеев “Богомоев, Ильин хоёр архи огт уугаагүй. Тэднийг хохирогч гэж тооцох болно. Амь насанд нь аюул учраагүй ч спортын замналд нь хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Эмнэлгээс гарсных нь дараа зодоон өдөөгчдөд ямар гомдол гаргахаа шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Эмч нарын мэдээлснээр тамирчид сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа ч ухаан орсон гэнэ. ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Замболат Тедеев “Хутга шөвөг гаргасан сүрэг танхай этгээдийн дайралтад манай бөхчүүд өртсөн. Саша ухаан орсон, амь насанд нь аюулгүй. Энэ хэцүү үеийг тэр даван туулах болно” гэж ТАСС агентлагт мэдээлсэн бол өмгөөлөгч Бусеев “Богомоевт хагалгаа хийсэн ч эрхтэнг нь аваагүй. Биеийн байдал хэвийн” гэж ярьсан байна. Богомоев сүүлийн гурван жил улсын аварга болж, Бакуд болсон Европын тоглолтод түрүүлсэн. “Рио 2016” олимпийн наадамд Якутын Виктор Лебедевийн оронд оролцох боломжтой байсан ч цугларалтад хоцроод шигшээ багаас хасагдсан билээ. Саяхан хүзүүндээ хагалгаа хийлгэсэн тул хоёрдугаар сард болсон Дэлхийн Цом, гуравдугаар сард явагдсан Буриадын Ерөнхийлөгчийн Цомын тэмцээнд оролцож чадаагүй. Түүний багш, Буриадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Валерий Иванов “Би хэргийн талаар дөнгөж сонсоод сууж байна. Саша бэлтгэлдээ гараад тун удаагүй байсан” гэж ярьж байгаа юм. 27 настай Богомоевийн биеийн байдлын талаар эмч нар тун болгоомжтой дүгнэлт гаргаж байгаа. Хэрэв дахин цус алдах юм бол дэлүүг авахаас өөр аргагүй болох гэнэ. Дэлүүгээ авахуулаад их спортод эргэн ирсэн тамирчид бий. Хөлбөмбөгийн “Динамо” багийн хаалгач Сергей Нарубин, "Торонто Мэйпл Ливз" багийн хоккейч Алексей Марченко нар үүний нэг жишээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
24
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.