Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Urban Nomads” арга хэмжээг зорих 6 шалтгаан

Хувцас загвар сонирхдог, хотын соёлд өөрийгөө хамаатай гэж боддог бүх хүн ирэх бямба гарагт болох “Urban Nomads”-ийг зориорой.


Хэрвээ та хувцас загвар сонирхдог, тэр дундаа “Street style” буюу гудамжны хувцаслалтад дуртай нэгэн бол энэ арга хэмжээг алгасаж болохгүй. Дэлхийд танигдсан томоохон брэндийн хувцас, хэрэглэлүүдийг монгол брэндүүдтэй хослуулан өмсвөл ямар харагдах бол? Энэ асуултын хариултыг та “Urban Nomads” шоунаас олох болно.

Энд ирснээр та харж явдаг хүнээ, дуртай DJ нараа, хайртай моделиудаа харж, хүсвэл танилцаж ч болох юм. Загварын шоунаас гадна зураг авалт, олон урсгал жанрын DJ нарын сет хөгжим гээд тоймгүй олон сонирхолтой зүйлс таныг хүлээж байгаа. Оролцох брэндүүд, DJ нарыг эндээс харна уу.

Элдэв хэв загварт баригдаж, хэн нэгнийг дуурайх биш, өөрийнхөөрөө байж дотоод ертөнцөө гадаад байдалдаа илэрхийлэхийг хүсдэг хүмүүс энд цуглана. Хэрвээ та өөрийгөө энэ бүлгийн хүн гэж бодож байвал “Urban Nomads”-аас “ижилээ” олох болно.

Ирэх бямба гарагт болох энэ арга хэмжээ бол “Urban Nomads – Made for street”-ийн ердөө эхлэл нь. Хавар-Зун, Намар-Өвөл гэсэн хоёр чиглэлээр тогтмол зохион байгуулагдах энэ арга хэмжээтэй эхнээс нь л хамт байх хэрэгтэй биш гэж үү?

“Urban Nomads”-ийг зөвхөн хувцас загвараар төсөөлвөл өрөөсгөл ойлголт болно. Энэ бол их хотын залууст хамаатай бүхний цугларал юм. Зохион байгуулагч “Urban Nomads” компаниас гадна “Hypeman” студи, “March Nine Media”, “Mongol Mix Project” болон креатив директор Deez, монголын гудамжны хувцаслалтын төлөөлөл болох SMOK, FUTURISTIC TYPE брэнд, MODUS Agency, “Anara’s Makeup”, “Mirak hair salon”, “Уухай” скейтбордын нэгдэл гээд орчин үеийн нүүдэлчдийн онцгой бүхэн нэг дор цуглана.

Үүгээр зогсохгүй та нэг сумаар хоёр туулай хожих боломжтой. “Urban Nomads” арга хэмжээ дууссаны дараа тасалбараа үзүүлээд “MINT” клубт үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй. Мэдээж тэнд сэтгэл сэргээм хөгжим байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
48
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.