Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Mongolian growth group” компанийг хөрөнгө оруулагчид сонирхож байна


Өнгөрсөн долоодугаар сард “Mongolian growth group”-ийн тухай нийтлэл “Seeking Alpha”-д бичсэн. Энэ үед Монголын эдийн засагт зайлшгүй засвар хийх шаардлагатай болсон байв. 

Эцэст нь Монголын эдийн засаг эргээд сэргэх төлөв ажиглагдаж эхэллээ. Монголын эдийн засаг сэргэх нь “Mongolian growth group” компанид эерэгээр нөлөөлөх юм. 

Монголын Засгийн газар саяхан ОУВС-гийн урт хугацаат хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тусламжийн багцыг авснаар Монголын эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалтай нүүр тулна гэж ОУВС-гийн Монголд суух суурин төлөөлөгч Нийл Сакер хэлсэн байна. “ Энэ бол тэдний хөтөлбөр. Түүнчлэн тэд эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг ч гаргаж байна. Хүчтэй орны удирдагчид амжилтад хүргэх боломжоо нэмэгдүүлдэг” гэж хэлжээ. 

Тус улсын санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа нь эдийн засгаа арагш татаж, тус улсад хөрөнгө оруулагчдад гутранги уур амьсгал бий болгож байна. Саяхан гарсан судалгаанаас харахад 2013 оны наймдугаар сараас хойш анх удаа бизнесийн орчин өсөлттэй гарсан байна. 

Борлуулалтын менежерийн индексээр энэ дөрөвдүгээр сард 44.7 оноо авсан байна. Харьцуулахад өмнөх гуравдугаар сард энэ оноо 41.7-той тэнцсэн юм. Монголын эдийн засаг 2016 онд ёроолоо тэмтэрсэнтэй харьцуулахад сүүлийн зургаан сард борлуулалтын менежерийн индекс өсөх хандлагатай байгаа нь энэ. 

“Mongolian growth group”-ийн гүйцэтгэх захирал тайлангаас харахад Монголын эдийн засаг сэргэж байгаа нь компанийн үл хөдлөхийн бизнест эерэгээр нөлөөлнө гэж бичжээ. 

Эх сурвалж: www.seekingalpha.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
46
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.