Хайх зүйлээ бичнэ үү

мин

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

242 дугаар цэцэрлэг өчигдөр үүд хаалгаа нээлээ.


Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 242 дугаар цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ. 120 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.3 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Наранбулаг” ХХК хийж гүйцэтгэсэн байна. 

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, нийслэлийн Боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 26 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс 17 дугаар  хороо цэцэрлэгтэй болж байна. 

Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 127 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Долгормаа “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэж онцлов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
8
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.