Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төлбөрийн тэнцлийн алдагдал 163.7 сая ам.долларт хүрчээ


Монголбанкнаас өнгөрөн гуравдугаар сарын төлбөрийн тэнцэлийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулжээ. Эндээс үзэхэд, энэ оны эхний гурван сарын байдлаар нийт төлбөрийн тэнцлийн алдагдал 163.7 сая ам.долларт хүрсэн байна. Үүнийг задалж харвал, өнгөрсөн гуравдугаар сард гадаадын шууд хөрөнгө оруулалт -12.2 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, тайлант хугацаанд 15.9 сая ам.доллар гарч, харин Монголд 3.7 сая ам.доллар орж ирсэн байна. 

Тэгвэл урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 38.4 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 83.8 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны ашиг 32хувиар буюу 30.4 сая ам.доллараар нэмэгдэж, харин анхдагч орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 63.8 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.

Мөн санхүүгийн дансны тэнцэл 173.1 сая ам.долларын алдагдалтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 202.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний гурван сарын байдлаар 173.1 сая ам.долларын гарах урсгалтай буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 375.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
6
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.