Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Та үүнийг мэдэх үү: СОД-ЭРДЭМ III АЯНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 10 БАРИМТ

Энэ бол номын санг номжуулах аян. Та ч нэгдэх боломжтой.


Та өмнө нь хаа нэгтээ "Сод-Эрдэм" гэсэн нэрийг сонсож байсан уу? Хэрэв сонсоогүй бол энэ талаар таны мэдэх ёстой 10 баримтыг хүргэе. 

Энэ бол сайн дурын хандив тусламжийн шугамаар ном цуглуулж, номгүй, эсвэл ном багатай сумдын сургуулийн номын санг баяжуулах аян.

Хамгийн анх 2016 оны тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ахлах сургуулийн номын сан (тухайн үед номгүй байсан)-г бүрдүүлэх зорилгоор эхэлсэн.

Аяны хүрээнд 14 хоногт 5000 гаруй ном, сэтгүүл цуглуулж, сургуулийн номын санд хүргэж өгчээ.

Харин хоёр дахь аян нь Сүхбаатар аймгийн Ганга нуур ширгэх аюулд орсонтой холбогдуулан номоор дамжуулж нутгийн иргэдийн эх дэлхийгээ хайрлах үзлийг тэтгэх зорилгоор өнгөрсөн 10 дугаар сард зарласан.

Энэ удаа тэд 4000 гаруй ном, сэтгүүлийг Дарьганга сумын дунд сургуулийн номын санд бэлэглэсэн.

Аян “Сод-Эрдэм - III” нэртэйгээр үргэлжилж байна. Тэд энэ удаа Хөвсгөл аймгийн алслагдсан сумын нэг болох Жаргалант сумын дунд сургуулийн номын санг баяжуулах зорилгоор зарлажээ.

Хөвсгөл аймгийн Жаргалант сум нь Улаанбаатар хотоос 900 орчим км, аймгийн төвөөс 180 км алслагдсан 5241 хүн амтай Монгол Улсын томоохон сумдын нэг.

Тус сумын сургууль 100 гаруй багш, ажилчинтай, 1054 сурагчийнхаа тоогоор аймгийнхаа сумын сургуулиас эхний хоёрт жагсдаг.

Гэвч номын сангийн баяжуулалт хангалтгүй, номын хүрэлцээ муу байгаа.

Та “Сод-Эрдэм III” аяныг дэмжихийг хүсвэл өөртөө байгаа уншдаггүй, эсвэл хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодсон номнуудаа доорх хаягаар холбогдон хандивлахад л болно. Хэрэв та нэгдэхээр шийдсэн бол яаравчлаарай. Учир нь аян дуусахад 6 хоног үлдээд байна.

 

 

Та бүхнийг энэхүү аяныг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

“Сод-Эрдэм” номын аяныг санаачлан зохион байгуулагчид:
Г.Баттогтох, Б.Баясгалан, Д.Индра, Д.Нямдорж

“Сод-Эрдэм- III” аяныг хамтран зохион байгуулагчид:
Ц.Гончиг, Л.Чинзориг, Л.Мөнхбат

Хамтран ажиллагч байгууллага:
МУИС-ийн Оюутны алба

Үргэлжлэх хугацаа:
2017 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 1 хүртэл

Ном хүлээн авах байр: 
МУИС-ийн хичээлийн I байрны 204 тоот

Харилцах дугаар:
9009-1162, 8805-6088, 9971-8861, 8877-8655

Аяны албан ёсны цахим хаяг:
https://www.facebook.com/soderdem/

#Хөвсгөл_Жаргалант

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
5 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
5 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
3
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.