Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

О.Баасанхүү гишүүн Сүхбаатарын талбайд гэр барьж, албан өрөөгөө болгох уу?

УИХ-ын Тамгын газраас албан өрөөгөө суллаж өгөхийг хүссэн бичиг хүргүүлжээ.


Өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажлаа нэлээд ууртай эхлүүлж, хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн. Учир нь УИХ-ын Тамгын газраас албан өрөөгөө суллаж өгөхийг хүссэн бичиг хүргүүлсэн юм. Тэрээр УИХ-ын тамгын газраас ирсэн албан бичигт шилжин суух өрөөг  тухайлан зааж өгөөгүй байсан тул хэвлэлд хандаж буйгаа тодотгов. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон гэгч хүн “дөрөвдүгээр сарын 25-ны дотор өрөөгөө сулла” гэсэн албан бичиг явуулсан байна. Шалтгааныг нь УИХ-ын дарга юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл “Ардчилсан намын даргыг өрөөтэй болгомоор байна” гэсэн. Үүнд өрөөний маргаан байгаа юм биш. Надад коридор байсан ч болно. Монголын иргэд эмнэлгийн коридорт хэвтээд болоод байгаа. Ийм байгаа үед надад том, тансаг, янз бүрийн өрөө хэрэггүй. Хамгийн гол нь өглөө ажилдаа ирэхэд зориуд тулгаж, ажлыг маань хэвийн явуулахгүй байгаа учраас энэ сайхан том талбайд суугаад ажлаа хийвэл яасан юм бэ гэдэг асуудал тавьж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын Тамгын газраас өгч буй тайлбараар бол О.Баасанхүү гишүүн Д.Эрдэнэбат гишүүний нэг давхар дахь өрөөнд орж, түүний өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ суух зохицуулалт хийж байгаа аж. 

Энэ бүгдийн дараа О.Баасанхүү  гишүүн талбай дээр монгол гэр барьж, ажиллахаар болсон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандан албан бичиг хүргүүлжээ. 

Албан бичигт “Улсын их хурлын гишүүн миний бие Төрийн ордон дахь өөрийн албан өрөөгөө жанжин Д.Сүхбаатарын төв талбайд шилжүүлэх болсонтой холбогдуулан монгол гэр барих зөвшөөрөл олгохыг хүсье” гэсэн байна.

Түүний албан өрөө монгол гэрт шилжих эсэхийг,  цаг хугацаа л харуулах үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
2 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
2 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
23
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.