Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Time" Нөлөө бүхий 100 хүн: Тэйлор Свифтийн бичсэн Эд Шираны хөрөг

Өнгөрсөн пүрэв гарагт "Time" сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүнийг уламжлал ёсоор тодруулсан. Бид тэднээс зургаан хүнийг шилэн хөргийг нь орчуулан хүргэж байна.


Өнгөрсөн пүрэв гарагт "Time" сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүнийг уламжлал ёсоор тодруулсан. Бид тэднээс зургаан хүнийг шилэн хөргийг нь орчуулан хүргэж байна. 

Эд Ширан

Попын шинэ ханхүү

Хөргийг: Тэйлор Свифт

Суффолкийн Фрамлингэмд үеийнхнээсээ түрүүлсэн нэг улаан үстэй хүү хөгжимчин болохоор шийджээ. Тийм мөрөөдөлтэй өөр олон хүүхдийн адил тэр дуу бичиж, хөгжмийн зэмсэг тоглодог байв. Гэхдээ хөгжмийн салбарын хамгийн ам ангайлгам амжилтыг бүтээж чадсан залуу хөгжимчинд тэднээс ялгарах онцгой нэгэн зүйл байсан юм.

Хүсэл сонголтоороо юу, эсвэл аяндаа юу тэрбээр маш залуугаасаа машин шиг ажилладаг байв. Одоо ч түүнд байдаг, хэзээ ч нурахааргүй эерэг хандлагаараа тэрбээр уналт, гонсойлт, үгүйсгэлээс өөрийгөө хамгаалдаг. Санаа нь бүтэлгүйтээд бараг хором ч өнгөрөөгүй байхад толгойд нь шинэ санаа төрчихнө. Цохиулж унасныг нь харж ч амжаагүй байхад хөл дээрээ босоод ирчихсэн байдаг тулаанч мэт.  

Хэдэн жилийн өмнө Эд надад гутрангуй (тийм үе ховор) “Би лав хэзээ ч Грэмми гардахгүй байх аа” гэж билээ. Би “Авалгүй яах вэ. Ирэх жилүүдийн аль нэгт нь чи ёстой байлдан дагуулна гэж мэд” гэсэн юм. Тэр явдлаас хойш хэдхэн долоо хоногийн дараа бүжгийн гутал зардаг Лондоны нэг дэлгүүрт тоглолтын бэлтгэлд өмсөх хувцас сонгож байхад тэр “Чи үүнийг заавал сонсох хэрэгтэй” гээд дөнгөж бичиж дууссан “Thinking Out Loud” гэдэг дуугаа сонсгосон. Тэр дуу 2016 оны Грэмми шагнал гардуулах ёслолын Шилдэг дуу, дуу бичлэгээр тодорсон доо.

Эд минь, хөгжмийн ертөнцөд орон зайгаа бэхжүүлж чадсанд чинь (бас магадгүй таван минутын өмнө гайхалтай аяз бичсэнд чинь) баяр хүргэе.

Т.Свифт 10 грэммитэй дуучин, дуу зохиогч, продюсер

Эмма Стоун

Тодрон гялалзах од

Хөргийг: Бри Ларсон

 

Би Эмма Стоунгүй кино төсөөлж чадахгүй байна. Төсөөлөөд ч яах юм. Жүжигчнийх нь хувьд Эммаг зоригтой, сэтгэл өвтгөм, элэг хөшөөм, амьд, ээдрээтэй, сэтгэл татам гэхчлэн олон үгээр тодорхойлж болно. Оскарын шагналд хүргэсэн “La La Land”-ийн дүр нь хамгийн ойрын жишээ.  

Гэхдээ би дуранд буудаггүй гайхалтай “дүрүүдийнх” нь талаар ярьмаар байна. Нөмөр нөөлөгтэй найз. Хэрсүү сэтгэлзүйч. Аймшиггүй удирдагч. Үдэшлэгийн хамгийн сонирхол татам бүсгүй. Юу ч хийсэн дэмжиж бүх чадлаараа хашхирч байхдаа хүүхдээ хөхиүлж байгаа эх шиг байдаг. Миний амьдралд тэр ийм л олон дүр бүтээсэн юм. Найзаа хэмээн түүнийг нэрлэх эрхтэйгээрээ би азтай.

Эмма гэдэг эгэл энэ бүсгүй өөрийнхөө үнэн төрхийг орчлон ертөнцөд дэлгэхээс эмээдэггүй. Жүжигчний хувьд ч тэр ийм. Үнэн дүр төрх аягүй байх нь олонтаа. Харин Эммагийн “цаад хүн” үнэхээр сайхан.

Бри Ларсон бол Оскарын шагналт жүжигчин

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
2
2024.04.12
95 настай Күсама Яёи хамгийн өндөр орлоготой контемпорари уран бүтээлч болжээ
3
2024.04.11
Asia Star Entertainer Awards ёслод ирсэн Азийн одод
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
16
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.