Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн зах зээлд хөл тавьсан 6 МОНГОЛ БИЗНЕС ЭМЭГТЭЙ

Монголдоо төдийгүй дэлхий дахинд өөрийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдсан монгол эмэгтэйчүүд олон. Тэдэн дундаас бид дэлхийн зах зээлд өрсөлдөж буй 6 эмэгтэйг онцлон, танилцуулж байна.


Монголдоо төдийгүй дэлхий дахинд өөрийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдсан монгол эмэгтэйчүүд олон. Тэдэн дундаас бид дэлхийн зах зээлд өрсөлдөж буй 6 эмэгтэйг онцлон, танилцуулж байна.  

О.Оюунцэцэг - “Oogii” брэнд

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид менежерээр ажилладаг. Үүнийхээ хажуугаар тэр Австралийн “TVS”, Монголын “Ийгл” телевизэд сэтгүүлч хийдэг. Мөн тэр өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулаад удаагүй байна. Уг брэнд өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг могой болон матрын арьсаар хийдэг байна. Бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах боломжтой бөгөөд зөвхөн Монголын хэрэглэгчдэдээ зориулан үндсэн үнээсээ илүү хямдаар борлуулж байгаа аж. Энэхүү брендийн бүтээгдэхүүнүүд  хөнгөн тухтайн дээр гайхалтай загварлаг, хамгийн гол нь чанартай гэдгээрээ олон улсын хэрэглэгчдийн сонирхлыг татдаг байна. 

Э.Оюунцэцэг - “Khadaan” брэнд

ХИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Э.Оюунцэцэг 2016 онд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо орчин үеийн технологиор бүтээгдсэн “Khadaan” гоо сайхны брэндээ гаргажээ. Уруул өнгөлөгч, хөмсөг, нүд болон уруулын харандаа, крем, энгэсэг зэрэг нийт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд гол давуу тал нь харшил өгөхгүй учир эмзэг арьсанд тохиромжтойн дээр Монголын хуурай уур амьсгалд тун тохиромжтой аж. Монгол, Америкийн нүүр будагчид уг бүтээгдэхүүнд их ам сайтай байдаг байна. 

Д.Болортуяа - “Seaberry” брэнд

Д.Болортуяа 2013 онд“Seaberry Farm Project” компаниа үүсгэн байгуулж, одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Тэрээр АНУ-ын DUKE их сургуульд барилгын инженерээр бакалавар зэрэгтэйн дээр Калифорнийн олон улсын их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр магистраа хамгаалсан. Уг компани анх Төв аймагт бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  одоогоор эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний нэмэлт зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотооддоо нийлүүлэхээс гадна Сингапур, АНУ, Европын орнууд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй оронд экспортолж байна. Чацаргана хүний эрүүл мэндэд ашиг тустай 160 гаруй витаминыг агуулсан байдаг. Тиймээс чацарганаар хийсэн гоо сайхан эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд бүхий л талаар хүний эрүүл мэнд, гоо сайхан, арьс арчилгаанд тус дэмтэй байдаг байна. 

Б.Явууцагаан - “Yavuu” брэнд

Б.Явууцагаан Японд өөрийн хувцас загварын “Yavuu”  брэндийг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж яваа дизайнер бүсгүй юм. Түүний “Picasso & Japonismo” цуглуулга нь богино хугацаанд олон хүний анхаарлыг татаж, худалдан авагчидтай болсон байна. Уг брэнд нь энгийн өдөр тутмын болон Япон үндэсний хувцас болох кимоног орчин үеийн загвар шийдэл өнгө төрхөнд тохируулан цорын ганц хувиар урладаг байна. Тус брэнд ажил хэрэгч, биеэ даасан, дайчин, ихэмсэг бүсгүйчүүдэд зориулан загвараа гаргадаг бөгөөд хуучны хэв маягыг энгийн бөгөөд дэгжин орчин үеийн болгосон нь хүмүүсийн сонирхолыг ихээр татсан. 

М.Цолмонмандах - “Tsolo Munkh” брэнд

Загвар зохион бүтээгч М.Цолмонмандах 2009 онд Францад загварын чиглэлээр суралцан, 2010 оноос өөрийн брэндийг үүсгэн байгуулжээ. Түүний ихэнх загварт хар бараан өнгө зонхилсон байдаг бөгөөд чамин, уламжлалт, орчин үеийн хийц загварыг хослуулдаг. Мөн хатгамал, уран зураг зэргийг ч ашигладаг учраас хаанаас нь ч харсан “Tsolo Munkh” брэндийнх гэдэг нь танигдахуйц, дахин давтагдагдашгүй шинж чанартай аж. Францын загварын ертөнцөд өөрийн хэв маягаа аль хэдийн олсон тэрээр Сөүл, Барселон, Франц, Нью-Йоркийн загварын долоо хоногт загваруудаа танилцуулж, дэлхийн шилдэг брэнд дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ зардаг. 

Д.Хулан - “Lhamour” брэнд

Д.Хулан “Lhamour” брэндээ 2014 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулж, дараа онд нь анхны бүтээгдэхүүнээ гаргасан байна. Монголын хамгийн анхны органик гоо сайхны бүтээгдэхүүн хийж байгаагаараа монгол болон гадаадын хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсан. Д.Хулан АНУ-ын Колумбийн их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежментээр, Английн Формула Ботаника сургуулийг органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн аж. Судалгаа хийх явцдаа Монголд ийм төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой учир энэ бизнест хүч үзэхээр шийджээ. Одоогоор 15 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрсэн бөгөөд гадаадын зах зээлд ч багагүй амжилт гаргаад байна. Үүний нэг жишээ нь, Холливүүдийн жүжигчин Маргарэт Колин ямааны сүүтэй саванг хэрэглэдэг гэнэ. 
  

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
37 минутын өмнө
И-Монголиа системээс хараарай
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
2 цагийн өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн
санал болгох
1
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.