Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголд клипний зураг авалтаа хийсэн гадаадын 5 хамтлаг, дуучин

Тэд бүгд Монголын тал нутагт клипээ хийжээ.


1. Hyukoh

“Hyukoh  Монголд иржээ” гэх яриа сонсогдоод удаагүй байсан бол “Wanli” гэх дуугаа тэд өчигдөр цацжээ. Тус дууны клипыг Монголд хийсэн бөгөөд энэ удаад тэд арай өөр зүйл туршихыг хүссэн бололтой. Одоогийн байдлаар тэдний дуу 55,503 хандалттай байна. 

2. T-ARA

Одоогоос дөрвөн жилийн өмнө “T-ARA” хамтлагийн тоглолт Монголд болсноор k-pop хөгжим сонирхогч залуусын мөрөөдөл биелж байсан. Тэгвэл тэр үйл явдлын дараа цацагдсан “Number 9” дуу нь ч олныг шуугиулаад амжсан. Учир нь тус дууны клипны зураг авалт Монголд явагдсан төдийгүй бидний өдөр бүр харж болох энгийн газруудыг тэд сонгосон байв. 

3.Speed

“T-ARA” хамтлаг ирэх болсонтой зэрэгцэн хэд хэдэн хамтлаг, дуучид тэдэнтэй нэгдсэн. Тэдний нэг бол “Speed” хамтлаг.  Тэд Монгол нутгийн уудам талд өөрсдийн нэгэн бүтээлээ дүрсжүүлээд амжсан. 

4. Petite Meller
Францын дуучин Petite Meller өөрийн гэсэн хэв маяг, өвөрмөц шинжээрээ бусдаас ялгардаг. Тэрээр өнгөрсөн онд “The Flute” дууныхаа клипийг Монголд бүтээж байжээ. Дуу бүрийнхээ клипыг өөр, өөр зохиолтой хийдэг тэрээр доорх клипэндээ Монгол орны цоо шинэ өнцгөөс нь харуулсан юм. 

5. MISIA
Япон улсын алдарт дуучин MISIA 2012 онд өөрийн “DEEPNESS” дууныхаа клипны зураг авалтыг  Монголд авч байжээ. Түүний хүчтэй хоолой бусдад үргэлж эрч хүч өгч байдагчлан энэ удаад ч тэр Монголын үзэсгэлэнт байгаль дунд үнэхээр гайхалтай харагдаж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 минутын өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
29
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.