Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шударга реклам: Юнителийн Бүгдийг цэнэглэгч карт бодит амьдрал дээр


Ихэнх тохиолдолд реклам хэтрүүлэгтэй байдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Цэнхэр дэлгэцээр гардаг зар сурталчилгаа хэрэглэгчийн гарт хүрэх тэр мөчдөө хэлбэр дүрс, хэмжээ дамжаагаа үнэхээр өөрчилдөг гэж үү гэсэн асуултад хариулт олохоор Шударга реклам буланг нээж байна. Шударга реклам буланд оролцогчид бараа бүтээгдэхүүнийг бодит амьдрал дээр шууд туршиж, сэтгэгдлээ хуваалцах юм. 

Энэ удаагийн Шударга реклам буланд “Юнител” группээс хэрэглэгчиддээ саяхан санал болгосон Бүгдийг цэнэглэгч картыг туршихаар боллоо. Уншигч танд 6000 төгрөгийн карт гэж хэлбэл бүр ч сайн санах байх. Ингээд Бүгдийг цэнэглэгч картын реклам хэтрүүлэгтэй эсэхийг хамтдаа харцгаая. 

Бүгдийг цэнэглэгч картын реклам

Тэд юу амлаж байгаа вэ?

Урьдчилсан төлбөрт:

6000 төгрөгийн нэгж, 3 GB дата 

Дараа төлбөрт:

10 GB дата 

Урамшуулалд: 

Юнивишнээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн бэлэг

ДДэшТВ-ээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн бэлэг

LookTV-ээс кино, контент түрээслэн үзэх 3000 төгрөгийн бэлэг

Гэр интернэт үйлчилгээнд ашиглах 3 GB датаны бэлэг 

Дашрамд дурдахад, энэ сарын 27-ноос эхэлж дээрх урамшууллууд нь хоёр дахин үржигдэхээр болж байгаа гэсэн. Мөн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн дата 6 GB болон нэмэгдэж, ашиглах хоног нь зургаан өдөр болон уртсаж байгаа юм билээ. 

Бодит байдал 

Шударга реклам булангийн анхны дугаарт Б.Наранбаатар, Х.Золбаяр, Ч.Баянбат, С.Оюунгэрэл нар оролцож байна. 

 

Шударга сэтгэгдлүүд 

Х.Золбаяр, 26 нас

Нэг удаа л утсаа цэнэглээд 20 гаруй мянган төгрөгийн бэлэг авч байгаа нь их таалагдлаа. Манай ээж кино үзэх дуртай учраас Юнивишний видео сангаас 3000 төгрөгөөр кино түрээсэлж үзэх кодоо явуулъя гэж бодож байна. Гэхдээ видео сангаас кино үзэхэд дунджаар 5000 төгрөг төлдөг. Тэгэхээр дахиж нэг карт худалдаж аваад ээжид өгч болох л юм.

Ч.Баянбат, 26 нас

Юнителийн хэрэглэгч болоод удаагүй байгаа. Ингээд анх удаагаа дараа төлбөрт утас картаар цэнэглэж үзлээ. Найз нөхөд, ойр дотнынхонтойгоо бэлгээ хуваалцаж болдог нь таалагдаж байна. Миний хувьд LookTV ашигладаггүй учраас гадаадад сурдаг найздаа 3000 төгрөгийн кодоо явуулах бодолтой байна. Хааяа сүлжээ тасардгийг эс тооцвол Юнител таалагдаж байгаа. 

Б.Наранбаатар, 30 нас 

Би Юнителийн дугаар ашиглаад долоон жил болж байна. Бүгдийг цэнэглэгч картаар утсаа цэнэглэсний дараа дөрвөн төрлийн бэлэг өглөө. Үүнээс Гэр интернетийг хэрэглэдэггүй. Харин манай дүү лагер дээр Гэр интернетийг ашигладаг учраас 3 GB датагийн кодоо мессежээр явуулчихлаа.

 С.Оюунгэрэл, 21 нас

Энэ картыг дөрөвдүгээр сарын 27-ноос хойш авъя гэж төлөвлөсөн юм. Учир нь картын бэлгүүд хоёр дахин үржигдэж, 40 гаруй мянган төгрөгийн урамшуулал авна гэж сонссон. Тиймээс энэ сарын 27-ноос хойш энэ картыг дахиж авах байх аа. Миний хувьд Юнителийн хэрэглэгч болоод гурван жил өнгөрчээ. Баяр ёслолын үеэр үргэлж урамшуулал өгдөг нь таалагддаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2017.05.19
Шударга реклам: Samsung Galaxy S8 усан дотор ажиллах уу?
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
28
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.