Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-аас зэвсэг авна

Ялангуяа дахин байгуулагдсан Агаараас хамгаалах цэргийг бэхжүүлэхэд ОХУ-ын тусламж хэрэгтэй байна


Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VI бага хуралд оролцохоор хойд хөршид очоод байгаа БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнийг ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу өчигдөр хүлээн авч уулзлаа.

Сергей Шойгу юуны өмнө Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэнд харамсал илэрхийлээд Монгол Улсыг ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэдэгт итгэж байгаагаа ярьсан байна. БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ “Манай Засгийн газар ОХУ-тай харилцаандаа чухал ач холбогдол өгдөг. ЗХУ-ын үед бид холбоотон байсан бол одоо стратегийн түншүүд болсон” гэж уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.

Манай сайд мөн ОХУ-ын ТАСС агентлагт ярилцлага өгсөн байна. Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгутэй хийсэн уулзалтаа амжилттай болсон гэж дүгнэж байгаагаа хэлээд “Бид ОХУ-д манай Зэвсэгт хүчний зэвсэглэлийг шинэчлэх, хүчирхэгжүүлэх тал дээр тусламж үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Ялангуяа дахин байгуулагдсан Агаараас хамгаалах цэргийг бэхжүүлэхэд ОХУ-ын тусламж хэрэгтэй байна” гэж хэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
2
15 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
3
18 цагийн өмнө
UFC аваргууд алтан бээлийтэй тулалдана
санал болгох
1
20 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
6
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.