Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

31 жилийн өмнө болсон Чернобылийн цөмийн осол

Хэн нэгний орхисон хүүхдийн ном. Эзэн нь хаана байгаа бол доо.


Чернобылийн цөмийн цахилгаан станцаас хоёрхон км-ийн зайд Припять хэмээх хот бий. Одоо нэг ч хүн амьдардаггүй ч 31 жилийн өмнө 50 мянган хүнтэй, цэцэглэн хөгжсөн хот байлаа. Гэвч 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд цөмийн осол гарч, бүх зүйл өөрчлөгдсөн юм. Хүн амыг нүүлгэн шилжүүлснээс хойш хаягдсан энэ хотын өнөөгийн байдлыг харцгаая.

Хорт хий эсэргүүцэх баг овоорсон энэ байшингийн хана, дээвэр ялзарч, нурах дөхжээ.

Энд эмнэлэг ажиллаж байлаа.

Кассны аппарат, тарагны шил. Энэ бол сургуулийн гуанз. Хагарсан цонхнууд дахиж хэзээ ч хаагдахгүй.

Шалан дээрх ном сонин Припять хотыг цэцэглэн хөгжсөн хот байсныг гэрчилнэ.

Эмнэлгийн тасаг.

Гэрэл зургийн цомог, гүйцээн зурж амжаагүй уран зураг. Сургуулийн нэгэн анги.

Өдөр тутмын амьдралаас үлдэж хоцорсон эд зүйлс.

Тариур, эмнэлгийн дэвтэр. Энэ бүгд эмнэлгийн цонхон дээр үүрд мөнх хаягджээ.

Радиацийн түвшин өндөр тул хүн амьдарч болохгүй ч гудамжны зураачид үе үе зочлон, уран бүтээл туурвидаг.

Хүүхдийн цэцэрлэг байсан гэхэд итгэмээргүй.

Хэн нэгний орхисон хүүхдийн ном. Эзэн нь хаана байгаа бол доо.

Энэ хуучин онгоц дахиж хэзээ ч хөдлөхгүй.

Припятийн ойд нар тусан, үзэсгэлэнтэй сайхан. Байгаль дэлхий 31 жил хүн төрөлхтний үйлдсэн “гэмт хэргийн” мөрийг арилгах гэж хичээсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
43
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.