Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар чөлөөлжээ.


Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч С.Батболдын захирамжаар тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэхүү захирамжийг БСШУ-ны сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, гаргажээ. 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  “Нийслэлийн тусгай 29 дүгээр сургууль дээр гарсан нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Өчигдөр бид БСШУЯ-наас албан ёсоор тус яамны сайдын А-101 дүгээр тушаалын дагуу гарсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авлаа. Ажлын хэсгийн энэхүү дүгнэлттэй танилцаад, 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсаны учраас ажлаас нь чөлөөлөх, тус сургуулийн үйл ажиллагааг түр хариуцах хавсран гүйцэтгэгчийг сонгох, алдаа дутагдал зөрчлийг арилгах үүднээс нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулах болсныг олон нийтэд албан ёсоор мэдэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд тусгай сургалттай 6 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Бусад сургуульд ийм зөрчил байж болзошгүй учраас мөн Ажлын хэсгийн шалгалт оруулахаар болсон” гэлээ. 

Тус сургуульд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр Б.Батсайханыг Боловсролын тухай хуулийн 30.1.5, 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2, 41.4, 41.5, 43.1, 131.3-г зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа аж. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэх, эрүүгийн шинжтэй зүйлүүдийг Хууль зүйн сайд, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр сургуульд хичээл хэвийн үргэлжиж байгаа тухай албаныхан мэдэгдлээ. Мөн БСШУЯ-наас 29 дүгээр сургуулийн багш нараас шалгалт авсан байна. Шалгалтын дүнгээр 21 багшийн 9 нь хангалттай, 12 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Ажлын хэсгээс цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулж нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар болжээ.

Нийслэлийн тусгай сургалттай 6 сургуульд ажиллах Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа томилогдсон байна. Мөн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нийслэлийн боловсролын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ганчимэг болон нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Ган-Өлзий, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга Даваажаргал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Эрдэнэжаргал, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгэмлэгийн үндэсний эвлэлийн Ерөнхий зохицуулагч Тунгалаг, “Хүүхдийг ивээх сан” олон улсын ТББ-ын Монгол Улс дахь салбар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын “MSD” интернэшнл компанийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МҮЭХ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
28
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.