Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хакүхо Асашёорюүгийн дүүд хичээл заалаа

С.Бямбасүрэн “Ирээдүйд Асашёорюү ахынхаа амжилтыг давсан бөх болно” гэж хэлсэн байна.


Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо ах аварга Асашёорюүгийн авга дүүтэй хамт бэлтгэл хийн, сүмо бөхийн арга мэх заалаа. Өчигдөр Томозүна дэвжээнд болсон бэлтгэл дээр Хакүхо Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэнтэй 20 минут орчим бэлтгэл хийсэн юм. Их аварга “Ур чадвартай сайн хүү байна. Мэргэжилд орох зорилготой гэсэн. Цаашдаа улам өсч дэвжих байх. Харж явна даа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Бэлтгэлийг харсан Кёкүтэнхо хэмээх Оошима ояката ч залуу хүүг хурдтай, хүчтэй сайн бөх гэж үнэлжээ.  

С.Бямбасүрэн одоо Чиба мужийн Кашива хотын дунд сургуульд суралцаж байгаа. 2015 онд Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 5 настайгаасаа жүдо, 11 наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэжээ. Сургуулийнхаа чөлөөт бөхийн багт хичээллэж байсан ч Асашёорюүгийн зөвлөсөн ёсоор сүмо бөхөд шилжсэн байна. 1.84 метр өндөр, 96 кг жинтэй. С.Бямбасүрэн “Асашёорюү ах дунд сургуульд байхдаа Бүх Японы аваргаар гуравдугаар байрт орж байсан гэсэн. Харин би ахыгаа давж, түрүүлэх эсвэл хоёрдугаар байрт орох зорилготой. Тэр үеийн ахаас одоогийн би хүчтэй ч байж мэднэ. Ирээдүйд мэргэжлийн сүмогийн ёкозүна болох зорилготой. Асашёорюү ахынхаа амжилтыг давсан бөх болно” гэж “Ёмиүри” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
31 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
3 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
29
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.