Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үйл явдлын хураангуй: 29 дүгээр сургуулийн асуудал яаж эхэлж, өдий хүрсэн бэ?


Нийслэлийн Засаг дарга С.Батболын захирамжаар нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сүүлийн нэг сарын хугацаанд тус сургуулийн дотоод асуудал олон нийтийн өмнө ил болж, захирал нь халагдах хүртэлх арга хэмжээг аваад байна. Энэ бүхэн хэзээ, ямар асуудлаас үүдэн ийм байдалд хүрснийг үйл явдлын хураангуйгаар үзүүллээ. 

2017.03.26/27 өдөр 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн 9, 10, 12 дугаар ангийн 30 гаруй сурагч сурах эрхээр нь хангаж, дохионы хэлний мэргэшсэн багш нараар хичээл заалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хичээл хаялт зарласан. 

2017.04.01 өдөр

www.medee.mn цахим хуудаст тус сургуулийн сурагч С.Алтансүх ярилцлага өгч, сургуульд нь бэлгийн дарамт үзүүлдэг багш нар байдаг тухай хэлснээр асуудал хурцдаж эхлэв. “Сурагч А: Хамгийн их хүсэж байгаа зүйл Тэнгис кинотеатрт кино үзэх” нэртэй ярилцлага гарсан.

2017.04.04 өдөр

Энэ ярилцлагын дараа тус сургуулийн багш нар, өмгөөлөгч Б.Батбаяртай хамтран хэвлэлийн хурал зарласан. “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог” гэх утгатай мэдээллийг “medee.mn” сайт нийтэлсэн нь ташаа мэдээлэл гэж тус сургуулийн багш нар болон сурагчдын эцэг, эхийн зөвлөл мэдэгдсэн. Мөн тэд худал, ташаа мэдээлэл бичсэн medee.mn сайтын сэтгүүлч Б.Уранцэцэгийг мэргэжлийн ёс зүйгүй ажилласан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандахаар болжээ.

2017.04.05 өдөр

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийгмийн хамгааллын төв” барих зориулалтаар 900 ам метр газрыг эзэмших гэрчилгээ авч, барилгын ажил эхлүүлэхээр  ажиллаж байсан юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийг зөрчин төрийн байгууллагаас төрийн байгууллага руу шилжүүлсэн байдалтай байв. Хууль зөрчсөн уг үйлдлийг нийслэлийн Засаг дарга С.Батболд буруу гэж үзэн өмнөх захирамжийг хүчингүй болгож, газрыг сургуулид буцаан олгов.

2017.04.06 өдөр

Сурагчид хичээл хаялт зарласантай холбогдуулан БСШУСЯ-наас Ажлын хэсэг байгуулагдан тус сургуульд шалгалт хийж, энэ сарын 6-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь гарсан. Багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай яамны зүгээс дахин “Ажил сайжруулах” ажлын хэсэг байгуулаад богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг өөрчилж, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэж мэдэгджээ. 

2017.04.24 өдөр

“Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч У.Болортуяа "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлгийн ээлжит дугаартаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 29 дүгээр тусгай сургуулийн эргэн тойрны асуудлыг хөндлөө. "Чимээгүй Хашгираан" нэвтрүүлгийг бэлтгэх үеэр тус сургуулийн 9 сурагчаас ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа ярьсан. 

Түүнчлэн сургуулийн захирал Б.Батсайхан энэ нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийн асуултад “Тэд чинь бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэж хэллээ.

2017.04.25 өдөр

Тус сургуулийн багш нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шаардлага хүргүүллээ. Тэд  цагдаагийн байгууллагад сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг этгээд болон хохирогч хэн байсан бэ гэдгийг тогтоож өгнө үү хэмээн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гомдол гаргасан байна. Энэ хугацаанд олон нийтэд 29 дүгээр сургуульд ажилладаг  бүх багш, ажилтан хүчирхийлэгч мэт буруу ойлголттой боллоо хэмээн тэд үзжээ. Тиймээс багш нарын нэр хүндийг сэргээж, гэмт этгээдийг богино хугацаанд илрүүлж өгнө үү хэмээн ийнхүү шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа өмгөөлөгч Г.Батбаяр мэдээллээ.

2017.04.26 өдөр

Нийслэлийн тусгай сургалттай 29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө.

Мөн нийслэлийн тусгай зургаан сургуульд хяналт шалгалт хийлгүүлэхээр Ажлын хэсэг томилжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.