Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нөлөө бүхий 100 хүн: Мэрил Стрийпийн бичсэн Вайола Дэвисийн хөрөг


Өнгөрсөн пүрэв гарагт "Time" сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүнийг уламжлал ёсоор тодруулсан. Бид тэднээс зургаан хүнийг шилэн хөргийг нь орчуулан хүргэж байна. 

Вайола Дэвис 

"Хуягт уран бүтээлч"

Хөргийг: Мэрил Стрип 

Хэрэв та бусдын дүрд хувилж амьдардаг нэгэн бол, тэр ажилдаа амжилттай яваа бол таны “би” чимээгүйхэн нуугдахад хүрч магад. Харин дунд эргэм насандаа асар их хөдөлмөрөөр мэргэжлийнхээ оргилд хүрсэн Вайола Дэвис өөрийг нь тэнд хүргэсэн бартаат замыг мартаагүй. Ийм ч учраас тэр бүх эмэгтэйчүүд, тэр дундаа өнгөт арьстай эмэгтэйчүүдийн хувьд хүч хөдөлмөр ба хүсэл мөрөөдөл, эрсдэл ба итгэлийн үнэ цэнэ, үр дүнг харуулах үлгэр жишээ. 

ХХI зуунд Рашмор уулыг дахин сийлсэн бол Вайола лав залрах байсан биз. Өдгөө бүтээсэн бүхнээ юунаас эхлүүлснээ өгүүлэхийг нь сонсоход дагах зам мөрөө тэр өөрөө л бүтээж, нугачаа бүрээс нь сургамж авсан болох нь харагдана. Түүний авьяас баялаг, гүйцэгдэшгүй, дундрашгүй, үгүйсгэшгүй. Гэхдээ үүнээс ч илүүтэйгээр нийгэмд маш чухал хүн гэдгээ, үүнийг дагах үүргээ мэдэрч, бүрэн ухамсарлаж, тэр тухайгаа нээлттэй ярьдаг нь түүнийг агуу уран бүтээлч гэж нэрлэх гол шалтгаан билээ. 

Мэрил Стрип бол Оскарын гурван шагналт жүжигчин. 

Мелинда Гэйтс 

"Дэлхий дахины охид эмэгтэйчүүдийн түшиг"

Хөргийг: Шэрил Сандберг 

Амьдралд янз бүрийн удирдагч тааралддаг. Нэг жишээ хэлье: Хэсэг эмэгтэйчүүд газарт тойрог болоод суучихсан байна. Тэдний олонх нь өдөрт хоёроос бага ам.доллар олдог. Тэд гэр бүлийнхээ тухай, хөгжүүлж чадаагүй бизнесийнхээ тухай, үр хүүхдийнхээ ирээдүйг гэгээлэг болгох мөрөөдлөө ярина. Тэдний дунд суугаад яриаг нь анхааралтай чагнаж байгаа хүн бол Мелинда Гэйтс. 

Хүн бүр л бусдын яриаг сонсдог биз дээ гэж та хариулах байх. Гэтэл үнэндээ тэдэн шиг бүсгүйчүүдийн дуу хоолой бараг сонсогддоггүй, сонслоо гэхэд Мелинда шиг анхаарах нь цөөн. Тэр хамаг анхаарлаа хандуулаад зогсохгүй бүхий л зүрх сэтгэлээрээ сонсдог. Үүнийхээ дараа сурсан үзсэн бүхнээ ашиглан тэдний амьдралыг дээшлүүлэх, тэгш бус байдлыг сайжруулах арга бодно. 

Билл ба Мелинда Гэйтсийн санг удирдагч түүний алсын хараа олон сая хүний амьдралыг өөдлүүлсэн. Түүний ажил итгэл найдвар төрүүлдэг. Том дүр зургийг харж, хурдтай хэрэгжүүлэх чадвар нь. Статистик тоо баримтад дурладаг нь (Гэйтсийн гэр бүлд Билл ганцаараа тийм биш).  Хүний үнэ цэнэд бат итгэдэг нь. Тус сангийн ачаар хөгжиж буй улсуудын охид бүсгүйчүүдийн жирэмслэхээс хамгаалах аргыг ашиглах боломж өргөжиж, цаашлаад тэдний карьер, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нэмэгдэж байгаа юм. Түүхэн дэх хамгийн өгөөмөр, тэмүүлэлтэй сайн үйлстнүүдийн нэг Мелиндагийн генд дээрх бүх чанар бичигджээ. “Pivotal Ventures” хэмээх шинэ байгууллагынхаа хүчээр тэр бүр ч их өөрчлөлтийг авчрах биз ээ. 

Түүний хийсэн бүхний үр шимийг хэдэн үеийн хүмүүс хүртэх болно. 

Ш.Сандберг бол “Facebook” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал,

“Өөдөө тэмүүл” номын зохиогч юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
11 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
21
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.