Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нөлөө бүхий 100 хүн: Дэвид Бэкхэмийн бичсэн Неймарын хөрөг


Өнгөрсөн пүрэв гарагт "Time" сэтгүүл оны нөлөө бүхий 100 хүнийг уламжлал ёсоор тодруулсан. Бид тэднээс зургаан хүнийг сонгон, хөргийг нь орчуулан хүргэж байна. 

Нэймар 

"Хөлбөмбөгийн харвах од" 

Хөргийг: Дэвид Бэкхэм 

Би интернэтээр хэсэж байгаад Нэймар бид хоёрын 10 гаруй жилийн өмнө хамтдаа авахуулсан зургуудыг олж харж билээ. Тэгэхэд би “Реал Мадрид”-д тоглодог, харин Нэймар бяцхан хүү байв. Миний хөгширч буйг харуулах тэдгээр зураг өдгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох замаар бат итгэлтэй урагшилж буй 25 настай залуугийн гайхалтай хөгжлийг харуулна. 

17 настайдаа Бразилийн “Сантос” багтай гэрээ байгуулсан үеэс гайхалтай авьяастан төрсөн нь илэрхий байв. Бөмбөг эзэмших бүртээ шүтэн бишрэгчдээ хөл дээр нь босгож чаддаг, нэгэн үед нэг л төрөх авьяастан. Түүний төлөв зан намайг гайхшируулдаг. Тэр бусдыг үргэлж хүндэтгэн, сурахаар эрмэлзэж байдаг нь 2013 онд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглохоор “Барселона”-д ирэхэд нь харагдсан юм. 

Тэр цагаас хойш Нэймар хувь хүнийхээ хувьд, хөлбөмбөгчийн хувьд ч өсөн дэвжжээ. 2014 оны Бразилийн ДАШТ, өнгөрсөн жилийн Рио-де-Жанейрогийн Олимпод тэр нуруун дээрээ улс үндэстнийхээ итгэл найдварыг үүрч байсан. Гэхдээ түүнийг харсан хэн ч тэгж бодохооргүй байлаа. Нэймар хөлбөмбөгч болохоор төрсөн хүн. Бас хүүхэд байхад нь хөлбөмбөг түүний хувьд юу байсан тэр л хэвээрээ байгаа гэж би боддог. 

Саяхан болсон Аваргуудын лигийн тэмцээнд “Парис Сен-Жермен”-ий эсрэг багтаа (6:1) мартагдашгүй ялалт авчирсан нь дэлхийн шилдэг тоглогчийн алдрыг “энгэртээ зүүсэн” мөч байсан. Лионел Месси, Криштиану Роналду өрсөлдөгчтэй болжээ. Нэймар өрсөлдөөнд бэлэн. 

Дэвид Бэкхэм Английн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
18 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
6
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.