Хайх зүйлээ бичнэ үү

мин

Үхэхгүйн тулд спортоор хичээллэж байгаа 8 настай хүү

Ямар ирээдүй өөрийг нь хүлээж байгааг тэр мэдэж байгаа ч гар хумхин суулгүй, хувь заяаг сөрөн боссон.


Мальтагийн найман настай Жейк Велла хэмээх хүүгийн амьдрал хүнд хэцүү байна. Хоёр жилийн өмнө тэрбээр “ROHHAD syndrome” хэмээх өвчин туссанаа мэдсэн. Энэ нь хүнийг зогсолтгүй таргалуулдаг маш ховор өвчин бөгөөд дэлхий дээр 76 хүн л туссан байдаг.

Энэ өвчинг туссан хүн унтаж байхдаа ч зүрх нь зогсож мэдэх аюултай. РОХХАД синдромтой хүн дунджаар 10 жил насладаг байна.

Гэвч Жейк хүү шантрахгүй байна. Тэр хоолны хатуу дэглэм барьж, өдөр болгон мянган калори шатаасан бэлтгэл хийдэг.

Ямар ирээдүй өөрийг нь хүлээж байгааг тэр мэдэж байгаа ч гар хумхин суулгүй, хувь заяаг сөрөн боссон. Одоо тэр эгээ л олимпийн наадамд оролцох гэж буй мэт л спортоор шаргуу хичээллэж байна. Долоо хоногт гурван удаа триатлоны (3 төрөлт: усанд сэлэлт, дугуй, гүйлт) бэлтгэл хийж, бусад үед нь гэртээ хичээллэнэ.

Хүүгийн ээж Маруска Велла “Триатлон маш их калори шатааж, хөдөлгөөнтэй байхад нь тус болдог. Уг нь миний хүү сургуульд явж, бөмбөр тоглон, жирийн л амьдралтай. Гэхдээ дархлаа суларсан тул тун болгоомжтой байх ёстой” гэж ярьж байна.

Хүүг танихгүй зарим хүн дооглох үе байдаг ч тэр гомддоггүй. Дасгалжуулагч Мэтт Аццопарди “Жейк эелдэг даруу хүү. Их өөдрөг. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүхнээ зориулдаг. Гэхдээ түүний яаж хичээн зүтгэж байгааг харахаар зүрх урагдах шиг болдог” гэж хэлсэн.

Жейк Веллагийн талаар сонинд гарсны дараа нутгийн бизнес эрхлэгч Хьюго Четкути ирж танилцан, Их Британийн ах дүү алдарт триатлонч Браунли нартай уулзуулна гэж амлажээ. Жейк онгоцоор нисэж болохгүй тул ах дүү Браунлиг Мальтад урихаар Хьюго ажиллаж байна. Шүтээн болсон тамирчидтайгаа уулзаад түүний сэтгэл санаа улам хүчирхэг болох нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
15 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
6
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.