Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын урдаа барих 5 “make up” артист ба тэдний видео зөвлөгөө

Эмэгтэй хүн буддаггүй байхдаа үзэсгэлэнтэй, будагтай үедээ хүчирхэг гэдэг. Тэгвэл таныг улам хүчирхэг харагдуулах, мөн гоо үзэсгэлэнг тань тодотгох будалтуудыг эдгээр бүсгүйчүүдээс сураарай.


Эмэгтэй хүн буддаггүй байхдаа үзэсгэлэнтэй, будагтай үедээ хүчирхэг гэдэг. Тэгвэл таныг улам хүчирхэг харагдуулах, мөн гоо үзэсгэлэнг тань тодотгох будалтуудыг эдгээр бүсгүйчүүдээс сураарай. 

Н.Маралаа

Тэр АНУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг мэргэжлийн нүүр будагч юм. Ихэвчлэн хуримын ёслолд зориулан нүүр буддаг бөгөөд өөрийн ажилдаг компанидаа ахлах нүүр будагчаар ажилладаг. Түүний “Youtube” дэх суваг 39000, фэйсбүүк хуудас нь 15000 гаруй дагагчтай бөгөөд эдгээрээр дамжуулан охид бүсгүйчүүдэд нүүр будах болон арьс арчилгааны талаар зөвлөгөө өгдөг байна. Мөн “The Mongolian Family” гэх youtube сувгаар гэр бүлийнхээ сонирхолтой бичлэгүүдийг хийдэг. Өнгөрсөн оны түүний амжилтуудаас дурьдвал Нью- Йорк хотод “Bridal” загварын шоунд оролцон “Bridal” мөн “InStyle” гэх сэтгүүлд “Top Beauty Look”-ээр шалгаран, “Шилдэг нүүр будагч” гэх шагнал авсан байна. 

О.Оюунжаргал

АНУ-ын Лос Анжелес хотын  “Michael Vincent Academy”-ийг нүүр будагч мэргэжлээр төгссөн тэрээр өөрийн сургуульдаа багшилдаг.  Клип, сэтгүүл, ёслолын үйл ажиллагаа гэх мэт чухал арга хэмжээнүүдэд Холливүүдийн оддын нүүрийг буддаг чадварлаг бүсгүй юм. Тэрээр мөн л өөрийн “Youtube” дэх суваг, фэйсбүүк хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгдөг бөгөөд хувцас загварын тал дээр ч мэдлэгтэй нэгэн. 

О.Наранбилэг

“Anara’ s make up” студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг загварын шилдэг моделуудтай ажилладаг бөгөөд ур чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн. Учир нь БНХАУ-д зохион байгуулагдсан Азийн загваруудын шилдгүүдийг шалгаруулах ёслолоос “Азийн шилдэг нүүр будагч” буюу гран при шагналыг хүртэж эх орныхоо нэрийг гаргасан билээ. 

Б.Алтанзул

Монголын шилдэг нүүр будагчдын нэг Белла буюу Б.Алтанзул БНСУ-д нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн бөгөөд БНЭУ болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Белла хүн болгоны дахин давтагдашгүй төрхийг бүтээхийг эрмэлздэг бөгөөд түүний зөвлөгөө яахын аргагүй охид бүсгүчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг байна.  

Г.Нармандах

Түүний хувьд нүүр будгийн чиглэлээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ чиглэлээр тэргүүлэгч орон болох АНУ-д гоо сайхны институтэд мөн Герман улсын  чадварлаг багш нараас суралцсан гэнэ. “Наруми” студийн захирал тэрээр Дэлхийн аварга шалгаруулах “OMC Hair World 2016” тэмцээнээс гуравдугаар байрт шалгаран өөрийн авьяас чадвараа баталсан байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
2
1 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
3
2 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.