Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

Бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.


Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Энэ жил зургаан нас хүрч буй хүүхдүүдтэй эцэг эх болон асран хамгаалагч нь хамт ирж бүртгүүлэх бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй аж.

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 623 цэцэрлэгийн 3068 бүлэгт 105085 хүүхэд хүмүүжиж байгаа юм. Тэдний 25710 нь  бэлтгэл бүлэгт хүмүүжиж байгаа бөгөөд энэ жил зургаан нас хүрч буй хүүхдүүд нь сургуульд элсэнэ. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр сургуулиудын захирлуудад семинар зохион байгуулж байгаа юм байна.

Нэгдүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлэх юм байна.

•    Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
•    Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
•    3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
•    Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
24
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.