Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын телевизүүд яагаад "түгшүүрийн дохио" хангинаав?


Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Улмаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй аж. 

Уг хуулинд хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 2-20 сая төгрөгөөр торгохоор заасан. Тэгвэл Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дээрх мөнгөн дүнг 10-100 сая төгрөг болгох горимын санал гаргажээ. 

Уг хуулийн заалтыг эсэргүүцэн телевизүүд өнөөдрийн 20.00 цагаас эхлэн эфирээрээ "Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн бичиг гаргаж байна. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, "Глоб интернэшнл" ТББ тэргүүтэй хэвлэл мэдээллийн холбоод хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд "...Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна..." гэсэн юм. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Мэдэгдэл

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Өдөр тутмын сонинуудын холбоо

Монголын телевизүүдийн холбоо

Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо

Мэдээллийн сайтуудын ассоциаци

Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо

Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо

Монголын сайтын холбоо

Хэвлэл мэдээллийн эздийн холбоо

Глоб интернэшнл ТББ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
9 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
10 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
28
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.