Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хөвсгөл нуур орчимд байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

Эдгээр технологи нь Швейцарь, Финланд, АНУ-ын тусгай хамгаалалттай газруудад өргөн ашиглагддаг.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй, хуурай аргын, загвар ариун цэврийн байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ.

Шингэн хог хаягдлын Олон улсын мэргэжилтэн Пиер Донати загвар ариун цэврийн байгууламжийн зураг төслийг боловсруулж технологийн 4 шийдлийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн холбогдох албаны хүмүүст танилцуулан дараах 3 технологи бүхий загварыг барьж байгуулахаар болжээ. Үүнд:

1. Хатгал тосгон дахь нийтийн усан зогсоолд соруулах технологийн битүүмжилсэн танктай, хуурай ариун цэврийн байгууламж

2. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийтийн отоглох цэг болон түр буудаллах газруудад хуурайшуулах технологийн суурьтай ариун цэврийн байгууламж

3. Олон нийтийн арга хэмжээний үеэр ашиглах зөөврийн, сулладаг савтай, хуурай ариун цэврийн байгууламжууд багтжээ.

Дээрх санал болгож буй технологиуд нь Швейцарь, Финланд, АНУ-ын цэвэр усны эх үүсвэр бүхий тусгай хамгаалалттай газруудад өргөн ашиглагддагаас гадна манай улсын MNS 5924:2015 стандартад нийцэж байгаа юм.

Үүнээс гадна Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх цэг, отоглох цэгүүдийг барьж, байгуулахаар ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
44
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.