Хайх зүйлээ бичнэ үү

мин

Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлнэ

Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Мөнх-Оргилд олголоо.


Засгийн газрйн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Мөнх-Оргилд олголоо.

Хэлэлцээрийг энэ сард багтаан байгуулснаар Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, холбогдох судалгааны ажлыг зургаадугаар сар гэхэд цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн ТЭЗҮ-ийн эцсийн тайланг 11 дүгээр сард хүлээлгэн өгч, ирэх оны эхний улиралд багтаан Компакт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Хэлэлцээр нь долоон зүйл, дөрвөн хавсралттай бөгөөд гэрээ боловсруулах, хэрэгжилтийн анхан шатны бэлтгэлийг хангахад талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх, санхүүжүүлэх арга хэмжээ, татвараас чөлөөлөх, бусад нөхцөлийг тусгажээ.

Мянганы сорилтын корпорацийн үйл ажиллагааны хүрээнд газрын доорх эх үүсвэрээс Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулна.

Харин Засгийн газрын гэрээлэх үйл ажиллагаагаар гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, худалдан авах ажиллагаа хариуцсан төлөөлөгчийг ажиллуулахтай холбоотой зардлыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Мөн Компакт гэрээг хэрэгжүүлэгч нэгж байгуулах зардлыг хариуцах юм. Эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай нийт 10 сая 500 мянган ам.долларыг бүхэлд нь Мянганы сорилтын корпораци гаргах бөгөөд энэ нь Компакт гэрээний үнийн дүнд багтахгүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
24
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.