Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би 20 гаруй жил гүтгүүллээ, муудсан юм алга

Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. 

Тэрбээр “Ойрын өдрүүдэд гарч байгаа иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбогдсон асуудал нэлээд яригдаж байна. Миний хамгийн гол барьж байгаа зарчим бол Монголын өнөөгийн нийгэмд байгаа, бидний ололт гэж үзэхээр зүйл үүнтэй холбоотой байдаг. Цаашдаа ч УИХ, хууль тогтох байгууллагаас шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэхгүй бол бидний явж байгаа үйл ажиллагаа, тогтолцоо ойлгогдохоо больж эхэлдэг.

Миний хамгийн гол ярьж байгаа зүйл бол төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг зүйл байгаа юу.  Ард иргэдэд амлалт өгөөд амлалтаасаа буцах юм бол, амлалтаа хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий юү. Байхгүй шүү дээ.

Эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Энэ тогтолцоог бий болгох ёстой. Төрд алба хашиж байгаа хүмүүст ёс зүйн дүрмийг нь баталж мөрдүүлэх хэрэгтэй. Ёс зүйгүй авирласан этгээдүүд хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Ингэхгүйгээр иргэдийн нүд, чих болсон, Монгол Улс урагш хөгжихөд  нүд, чих болсон, иргэдийн мэдэх эрхийг боомилсон ямар нэгэн заалт оруулж болохгүй. Оруулж болохгүй гэдэг дээр онцгой анхаарах ёстой гэж болож байгаа.

Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фейсбүүк, твиттер, энэ хүрээнд гарсан асуудлыг ч яриад байх шиг байгаа юм. Энэ бол техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой асуудал. Цаана үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу нь хандаад, эндээс буруу мэдээлэл яваад байна. Худал мэдээлэл тарж байна гэхэд тэндээ хаадаг. Нэг бол тухайн үйлчилгээ үзүүлдэг улс орон хамтраад, түүнийг төлөөлсөн байгууллага нь иргэдтэй, албан тушаалтнуудтай ярьдаг. Тэндээ зохицуулалт хийдэг, ийм боломжууд байдаг юм.

Ийм учраас хамгийн бүдүүлэг аргаар, шууд торгоно, шийтгэнэ гэдэг маягаар хийх нь буруу зүйл гэдгийг энд хэлье гэж бодсон.

Манай улстөрчид, ялангуяа хэвлэлтэй маргаад очиход иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлж чадаж байгаа шүү дээ. Иргэний  шугамаар, иргэний хуулиар нэр төрийн хохирол, гүтгүүллээ гэх зэргээ шийдүүлэх нь бүрэн нээлттэй байгаа.

Тийм учраас Эрүүгийн хуульд байдаг албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэх зэрэг янз бүрийн асуудлыг Эрүү, Зөрчлийн хуулиас авч хаях гэсэн ийм бодлогыг л бид барьж ирсэн.

Сая тэр торгууль нэмлээ гэдгээр нэлээд шуугиан болж байх шиг байна. Би энд нэг тийм арга байна уу гэж хараад байгаа юм. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхэд үндсэн санал нь үлдэж байгаа. Тэгэхээр үндсэн саналыг ч гэсэн алга болгох ёстой.

Ерөөсөө хэвлэл мэдээллийн байгууллага энэ чиглэлд, ялангуяа улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой, өөрсдийгөө тойрсон Ёс зүйн хуулиа батлаагүй, өөрсдийгөө тойрсон Хариуцлагын хуулиа батлаагүй байж иргэдийн нүд, чихийг боох чиглэлд алхам хийж болохгүй ээ.
Бүр харин эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд энэ дээр гомдол гаргах эрхийг нь хүртэл хаах хэрэгтэй гэж би боддог юм. Ерөөсөө өөрсдийнхөө үг, үйлдлийг хичээгээд л явах хэрэгтэй. Ухаалаг улстөрч бол өөрийнхөө үг, үйлдлийг хичээж явдаг.

Хэвлэлтэй, олон нийттэй, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлдэг, тэдний зүгээс гарч байгаа үйл ажиллагаатай барьцах, түүнийг зогсоох ийм үйл ажиллагаа явуулж болохгүй.

Би өнгөрсөн хорин хэдэн жил хамгийн их гүтгүүлж, энэ нөхцөлд орж байсан. Энд муудсан зүйл байдаггүй. Яг зарчмаа бариад, өөрийнхөө үйлдлийг бодоод ажиллахад харин нийгмийн зүгээс гарч байгаа шүүмжлэл, нүд, чих болж хэлж байгаа зүйл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг гэдгийг энд хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Ер нь албан тушаалтнуудтай холботой үнэнийг олохын тулд эхлээд харддаг. Эхлээд тэр хардлага нь гүжирдлэг маягаар гарч ирдэг шүү дээ. Мэдээллээ зөв өгч чадахгүй. Хэрэв тэр гүжирдлэг байх юм бол тухайн албан тушаалтан гарч ирээд няцаах бүрэн боломжтой.

Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт рүү хандсан, үүнтэй холбоотой иргэдийн эрхийг боох байдлаар ямар нэг алхам энд огт гарч болохгүй. Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улстөрийн албан тушаалтнуудын хувьд гомдол гаргаад явдаг эрхийг нь хасах шаардлагатай гэж би боддог. Улстөрийн алба хашиж байгаа бол чиний холгосон хөл дээр үргэлж хүн гишгэж байх болно. Мөрийг чинь үргэлж харж байх болно гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй. Хэрэв буруу мэдээлэл гарсан бол өөрөө гарч ирээд залруулах боломжтой. Иргэнийхээ байдлаар асуудлаа шийдүүлэх бүрэн боломж нь иргэдэд нээлттэй байгаа шүү. Энэ дээр онцгой анхаарч шийдвэл яасан юм бэ” гэсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
21
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.