Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МҮХАҮТ-аас нэрлэсэн ТОП 100 аж ахуйн нэгж: "Сүү” компанийн тухай таны мэдэхгүй 7 баримт


1.

“Сүү” компанийн тухай бодохоор хамгийн түрүүнд Миний Монголын сүү санаанд нь ордог хүн хэр олон байна вэ? Миний хувьд энэ сүүг уухаар эмээ минь санаанд буудаг. Хүүхэд байхад дандаа л сүү хөөрүүлээд, талхан дээр өрөм тавьж өгдөгсөн. 

Хааяа энэ сүү гашилчихсан л байдаг юм. Гэхдээ янз бүрийн химийн нэмэлт бүтээгдэхүүн ашиглаагүй болохоор арга ч үгүй биз гэж боддог. Ер нь ч тэгээд гашилсан сүүгээр зөндөө л юм хийж болдог доо. 

2.

Сүү хувьцаат компани байгуулагдсаны 60 жилийн ой ирэх жил болох юм байна. Манай аав, ээж төрөхөөс ч өмнө монголчуудын сүүний хэрэгцээг хангадаг байж шүү. Анхны бүтээгдэхүүнээ 1958 онд гаргасан гэнэ.  

3.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Засгийн газартай хамтарч жил бүр ТОП 100 аж ахуйн нэгжийг тодруулдаг. Энэ нэр хүндтэй шагналыг “Сүү” компани дөрөв дэх жилдээ авч байгаа гэсэн. Багт баяр хүргэе.  

4.

Хувьцаат компанийн статустайн хувьд “Сүү” санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тайлагнадаг юм байна. Тус компанийн борлуулалтын орлогын хэмжээг хараад ямар том үйлдвэр вэ гэж бодсон шүү. Өнгөрсөн онд л гэхэд 40 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Харьцуулахад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжийн 99.2 хувийнх нь борлуулалтын орлого жилд 100 сая төгрөгт хүрдэггүй шүү дээ.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар   

5.

Сүү хувьцаат компанийн фейсбүүк хуудас өдгөө 68 мянга 43 лайктай. Ингэснээр лайкын тоогоороо Монголдоо 208 дугаар байранд жагсаж байна. 

Тус компанийн фейсбүүк хуудсыг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу. 

Эх сурвалж: www.socialbakers.com

6.

“Малчны хотноос таны гэрт” уриаг тус компани дэвшүүлж ажилладаг гэнэ. Ингээд нийт 2500 гаруй малчин, фермертэй хамтран ажилладаг юм байна. Ингэснээр Монголдоо хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгож чаджээ.

Харьцуулахад, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 160 мянган малчин өрх бий. 

7.

Алга болсон хүүхдийн зургийг сүүний хайрцаг дээр тавьчихсан байгааг “Tom and Jerry” хүүхэлдэйн киноноос харж байсан л биз дээ. Тэгвэл Монголд энэ боломж нээгдэж буй бололтой. Ямартай ч Миний Монголын сүүний хайрцаг дээр хайртай, дотнын хүндээ мэндчилгээ дэвшүүлж болох л юм байна. 


  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
"Met Gala 2024" дээрх тоохгүй өнгөрч боломгүй 10 мөч
2
3 цагийн өмнө
"Met Gala 2024"-ийн хамгийн их шүүмжлэл дагуулсан 24 хувцаслалт
3
4 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
санал болгох
1
4 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
22 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Өчигдөр
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
40
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.