Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ТОМҮЖИН: Дэлхийн орнуудад “GAP Year” програм ямар байдаг вэ?

“GAP Year” гэдэг нь ахлах сургууль төгссөний дараа их сургуульд орохын өмнө өөрийгөө хөгжүүлэх зорилготойгоор авдаг нэг жилийн завсарлага юм.


Юуны өмнө та бүхэнд “GAP Year”-ийн тухай товчхон танилцуулъя. “GAP Year” гэдэг нь ахлах сургууль төгссөний дараа их сургуульд орохын өмнө өөрийгөө хөгжүүлэх зорилготойгоор авдаг нэг жилийн завсарлага юм. Дэлхий даяар 18-25 насны 230000 гаруй залуучууд “GAP Year” авдаг гэсэн судалгаа бий. Эдгээр залуус ихэвчлэн гадаад улс орноор аялах, ажлын туршлагатай болох, амьдралд нэн чухал хэрэгтэй чадваруудыг нэмэгдүүлэх гэх мэт зорилготойгоор "GAP Year" авдаг байна.

Яагаад “GAP Year” авах хэрэгтэй вэ?

“GAP Year” авах маш олон шалтгаанууд бий. Харин Монгол хүүхдүүдийн хувьд “GAP Year” авах хамгийн түгээмэл шалтгааныг танилцуулъя. АНУ-ын боловсролын систем нь “Holistic Admissions” гэх системийн дагуу оюутнуудаа сонгон шалгаруулдаг байна. “Holistic Admissions” нь хувь хүний хүсэл тэмүүлэл, санаачлагатай байдал, зан чанар, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд бүхий л талыг нь харгалзан үздэг систем билээ. Тиймдээ ч Америкийн сурагчид 9 дүгээр ангиасаа эхлэн хэрхэн их сургуульд элсэн орох төлөвлөгөөгөө нэг бүрчлэн боловсруулж төрөл бүрийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, сайн дурын ажил, дадлага ажил гэх мэтийг хийдэг. Гэвч Монголын их дээд сургуулиудын хувьд их сургуулийн оюутан элсүүлэх шалгуурт зөвхөн ЭЕШ ордог учир сурагчид дөнгөж 12 дугаар ангидаа хаана сурах, ямар мэргэжил сонгохоо бодож эхэлдэг. Ийм болоод ч тэр үү Монгол сурагчид академик талдаа боломжийн хэдий ч академик бус үйл ажиллагааны хувьд ихээхэн дутагдалтай байдаг байна. 

“GAP Year” авч өөрийгөө таньж мэдэн, дутагдалтай талаа сайжруулснаар тухайн өргөдөл гаргагчийг илүү туршлагатай, ирээдүйд юу хийх, ямар кареер хөөхөө илүү сайн тодорхойлсон байдаг хэмээн сургууль нь үнэлдэг байна. Тиймээс “GAP Year” авах нь сул тал гэхээсээ илүү сайн ашигласан хүнд  давуу тал нь болж хүссэн сургуульдаа орох боломжийг нь нээх үүд хаалга нь байх болно.

“GAP Year” дэлхийн өнцөг булан бүрт ямар байдаг вэ?

Дэлхий дахинд “GAP Year” гэсэн ойлголт нь өргөн тархсан бөгөөд ялангуяа Англи, Австрали, Европын орнуудад түгээмэл үзэгдэл билээ. 
Дэлхий дахинд төрөл бүрийн “GAP” програмууд байдаг байна. Эдгээр “GAP” програмуудыг төрлөөр нь ангилж болох ба үүнд:

1) Суралцах
2) Адал явдал/аялал
3) Хүмүүнлэгийн ажил
4) Хүрээлэн буй орчны хамгаалал
5) Дадлага ажил болон ажлын туршлага 
6) Аялал/Соёл гэх мэт орно.

Мөн “GAP” програмуудыг тусгай байгууллагууд тодорхой хөтөлбөрийн дагуу явуулдаг байна. Цаашилбал Америкт “USA Gap Year Fairs” хэмээх өдөрлөг явагддаг бөгөөд энэхүү өдөрлөгт ирсэн сурагчид “GAP Year”-ийн тухай мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг бол байгууллагууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц хөтөлбөртэй “GAP” програмуудаа сурагчид болон эцэг эхчүүдэд танилцуулдаг байна. АНУ-д “GAP Year” хүчээ авч буйтай зэрэгцэн энэхүү өдөрлөгийн эрэлт хэрэгцээ ч жилээс жилд нэмэгдсээр байна. 

Ингээд танд энэхүү өдөрлөг дэх програмуудаас танилцуулъя.

“Dynamy Internship Year” гэх “GAP Year” програм нь АНУ дахь хамгийн удаан явагдаж буй дотоодын програм юм. “Dynamy Internship Year” порграм нь Воркестер, Массачусетсд байрладаг бөгөөд 17-22 насны “GAP Year” авч буй сурагчдыг 240 гаруй компанитай зуучлан дадлага хийх, зөвлөгөө авах боломжоор хангадаг байна. 

Цаашилбал дэлхийн өнцөг булан бүрт сонирхолтой “GAP Program” бий. Жишээ нь Шинэ Зеланд болон Австралийн дархан цаазтай газрууд, тэндхийн далай тэнгист сургагч багшийн хамт аялангаа сонирхолтой судалгаа шинжилгээ хийдэг боловсролын програм байдаг байна.  

Энэ мэтчилэн маш олон төрлийн “GAP”  програмууд дэлхийн өнцөг булан бүрт хэрэгждэг билээ. Бид дараагийн нийтлэлээр Монгол дахь "GAP Year" програмын тухай мэдээлэх болно.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б. Оюундарь
Редакторласан: Ч. Сарангоо  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.